Юунаас болж Цагаан үс гарч эхэлдэг вэ?.

Меланин нь байхгүй болсон үс нь буурал, цагаан өнгөтэй байна. Байгалийн меланин үйлдвэрлэл удааширч, зогссоноор цагаан үс эрчимтэй ургаж эхэлдэг. Меланин нь нэг устсан бол байгалиасаа дахин нөхөн сэргэдэггүй тул нэг цагаан болсон үс дахин өөрийн пигментэй олж авч чаддаггүй. Тийм учраас ихэнх хүмүүс мэргэжлийн үсний будгаар буурал үсийг нөхөн дүүргэж өгч өөрийн хүссэн өнгөндөө хувиргадаг.

Британийн эрдэмтдийн тогтоосноор, дэлхийн нийт хүн амын тал хувь нь 50 насандаа 50 хүртэл хувиар бууралтсан байдаг гэнэ. Ингэхдээ цагаан арьст хүмүүс 30 гараад, ази хүмүүс 40 орчим насандаа, харин хар арьст хүмүүс 40 гараад үс нь бууралтаж эхэлдэг байна. 20, 30-тай идэр залуучууд ч үс нь цайрч, бууралтаж эхэлдэг.

ҮС БУУРАЛТАХАД ЮУ НӨЛӨӨЛЖ БОЛОХ ВЭ?

  • Удамшил. Гэрийнхэн тань эрт бууралтдаг бол та ч мөн адил эрт бууралтах нь лав.
  • Бамбайн булчирхайн асуудалтай бол
  • В группын аминдэм болон төмрийн дутагдал
  • Зарим нэгэн эм тарианы үйлчлэл
  • Шим тэжээл багатай хоол хүнс хэрэглэх. Сахар, давс, гурил, глутамат, хүнсний будаг их хэмжээгээр агуулсан хоол хүнс тогтмол хэрэглэх
  • Тамхи татах
  • Байгалийн жамаар хөгшрөх

ҮС БУУРАЛТАХЫГ ХЭРХЭН УДААШРУУЛАХ ВЭ?

  • Эрүүл зөв хооллож эхэл. Жимс, ногоо, В12 аминдэм агуулсан хүнс (загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, сүү, аарц, өндөг, тахианы мах г.м.), B9 аминдэм агуулсан хүнс (будаа, шош, сэвэг зарам г.м), зэс,төмрөөр баялаг хүнс (кэшью самар, элэг, бүйлс) түлхүү хэрэглэх. Эрүүл зөв хооллох нь үсэнд эерэгээр нөлөөлөөд зогсохгүй формоо барихад ч тустай.
  • Эмчид үзүүлж, мэргэжлийн зөвлөгөө ав. Тодруулбал бамбай булчирхайгаа нарийн үзүүлээрэй.
  • Толгойдоо тогтмол иллэг хийж бай. Цусан хангамжийг сайжруулснаар, үсний фолликулд илүү их тэжээл очно гэсэн үг.
  • Үсэндээ тогтмол тэжээлийн тос, маск түрхэж бай. Энэ нь хуйханд тэжээл өгч бодисын солилцоог сайжруулдаг.
  • Эцэст нь үсэндээ байнга анхаарал тавьж үсний серум тэжээл, уураг хэрэглэх нь нь үсийг төрөлх өнгөө хадгалж пегментээ алдахгүй байхад тусалдаг. Үсний уураг болон үс уналтаас сэргийлэх үсний өнгийг сэргээх үйлчилгээтэй SP брендийн уураг, серумын хослол Үсээ хайрлах багцыг санал болгож байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.