Удамшлын үс уналтаас сэргийлэх нь

-Манай аавын талынхан бүгд халзан би сүүлийн үед халзраад эхэллээ гэж хэлэх нэгэнтэй таарч байсан уу?

Тэгвэл үс уналтын нэг хэлбэр болох андрогенийн халзрал удамших хандлагатай байдаг. Андрогенийн халзралын нэг гол шалтгаан нь генетик буюу гэр бүлийн гишүүдэд үс халзрал явагддаг байх. Энэ нь нь андроген хэмээх эр бэлгийн даавартай холбоотой болохыг судалгаагаар тогтоожээ.Андрогенүүд олон үйл ажиллагааг хариуцдаг бөгөөд үүнд нь үсний ургалтыг зохицуулах үүрэг хамаарна. Андрогенууд буюу Тестостерон, Дигидротестостерон дааврууд нь үсний ургах, унах мөчлөгт оролцож үсний хүүдий жижгэрч үс богино, нарийн ширхэгтэй болдог.

Эдгээр дааврууд хүлээн авууртайгаа /рецептор/ холбогдож байж энэхүү үүргээ гүйцэтгэнэ. Харин удмын халзрал явагддаг эрчүүдэд энэхүү дааврын хүлээн авуурыг хариуцсан генийн дараалал хэвийн хүнийхээс олон байдаг байна. Энэхүү генийн дараалал эцгээс хүүд удамшина.

Хэрхэн сэргийлэх вэ?

Удамшлын гаралтай үс уналтаас сэргийлэх бүрэн боломжгүй ч амьдралын буруу хэв маяг, стресс зэрэг нь андроген дааврын үүсэлтийг нэмэгдүүлдэг байж болзошгүй гэж таамаглал дэвшүүлдэг. Иймд спортоор хичээллэж, хөгжим сонсох, ажил амралтын дэглэмээ зохицуулж стрессээ тайлж байх нь энэ дааврын үүсэлтийг бага байлгаж үс уналтаас ч сэргийлж болох талтай.

Энэ төрлийн үс уналтын үед хуйханд хэт исэлдэлтийн процесс явагддаг ба энэ нь үс уналтыг түргэсгэх нэг шалтгаан болно. Үүнээс сэргийлж антиоксидантаар баялаг бүтээгдэхүүн болох NIOXIN NIGHT DENSITY RESCUE шөнийн түрхлэгийг үс арчилгаандаа хэрэглээрэй.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.