Үсний ургалтад зориулсан бүтээгдэхүүний гол найрлага үйлчилгээ

Худалдаанд маш олон төрлийн үс ургалтыг дэмжинэ гэсэн бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгвэл үс ургалтыг дэмждэг яг ямар найрлагууд бидэнд хэрэгтэй вэ?

  1. Хамгийн эхний үс уналтын эсрэг бүтээгдэхүүнд нийтлэг байдаг найрлага бол Салицилын хүчил. Салицилын хүчил нь илүүдэл тослогийг арилгаж, тос ялгаралтыг багасгаж, үхэжсэн эсүүдийг задлах үйлчилгээ үзүүлдэг найрлага бол юм. Салицилын хүчил нь хуйхыг зөөлөн гуужуулж хагнаас салгаад зогсохгүй давхар чийгшүүлж өгдөг. Мөн хуйхны загатнааг намдааснаар маажих рефлексыг бууруулж үс уналтыг бууруулдаг.
  2. Дараагийн найрлага бол Peppermint Oil буюу гааны тос. Энэ нь үс уналтын үел хэрэглэдэг уламжлалт найрлага юм. Гааны тос нь хуйхны хуурайшил, загатнаа болон хуйхны бусад асуудлуудыг шийдэхэд тустай. NIOXIN брэндийн 6 системийн үс уналтын багц бүтээгдэхүүнд Mentha Piperita, Menthol, Mentha Arvensis Leaf Oil зэрэг гааны тос, ургамлуудыг хамтад нь агуулсан байдаг.
  3. Үс уналтын үед хэрэглэх бүтээгдэхүүнүүд антиоксидантуудыг агуулдаг.

Zingiber Officinale (Ginger) Root Extract буюу цагаан гааны үндэсний ханд нь аюурведийн анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг байгалын супер антиоксидант нэгдэл юм.

Passiflora Edulis Fruit Extract нь полифенол, пектин, каротене, витамин, эрдсүүдийг агуулсан байгалын антиоксидант.

Centella Asiatica Extract зэрэг олон төрлийн ургамлын хамгийн шимт хэсэг болох үндсээс гаргаж авсан хүчтэй антиоксидантуудыг нэрлэж болно.

  • Sandalore буюу зандан модны үнэрт молекул. Sandalore нь үсний хүүдийд байрлах нэг төрлийн рецептортой холбогдон үсний ургалтыг дэмжих биологийн каскадыг эхлүүлдэг ашигт молекул билээ.
  • Эдгээрээс гадна фолийн хүчил, В3, В12, В5,В1, В6, В2 зэрэг витаминууд нь үсний ургалтыг дэмждэг амин дэмүүд билээ.

Эцэст нь хэлэхэд америкийн №1 үс арчилгааны бүтээгдэхүүний бренд болох NIOXIN-ы бүтээгдэхүүнүүд үс ургалтыг дэмжих эдгээр үнэт найрлагуудыг агуулснаараа үс уналтын бүрэн шийдэл болж чадсан байдаг.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.