Цар тахалд та өөрийгөө хэрхэн бэлдэх вэ?

Биеийн эрүүл мэндээ хамгаалж, COVID-19-өөс сэргийлэх аргууд нь:

  • УОК-ийн шийдвэрийг дагаж мөрдөх
  • Амны хаалтаа тогтмол буюу зөв зүүж хэрэглэх
  • Гараа савандаж угаах боломж гарах бүрдээ зөв дарааллаар угаах, эсвэл гар ариутгагчаар 15 секундын турш үрж ариутгах
  • Олон хүн цугласан газраар явахгүй байх, хүмүүсээс 2м-ийн зай барьж харилцах
  • Биеийн дархлаагаа сайжруулж зөв зохистой хооллож, сайтар унтаж амран, дасгал хөдөлгөөн хийж, хорт зуршлуудаас татгалзах
  • Гэрийн ариун цэврийг сайтар сахих

Сэтгэл зүйн эрүүл байдлаа хамгаалах нь хамгийн чухал юм. Цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлыг эерэгээр болон хамгийн зөвөөр даван туулахын тулд дараах чадваруудыг өөртөө бий болгоорой:

  • Хэрэгтэй зүйлдээ анхаарлаа хурдан төвлөрүүлэх
  • Дараагийн алхмуудаа төлөвлөх
  • Тулгамдсан асуудлаа тайван нухацтай шийдвэрлэх
  • Хэрэгтэй зүйлдээ нөөц бололцоогоо оновчтой дайчлах
  • Мэдрэмжээ зөв тайлж, хүлээн зөвшөөрөх
  • Эрсдлийг тооцоолж, бэлтгэх
  • Бусдын дэмжлэгийг авах
  • Сандрал, түгшилтийг даван туулах (хошигнох чадвар, тайвшруулах дасгалууд, булчин сулруулах аргууд)

Эрүүл мэндээ хамгаалах аргуудаас хэрэгжүүлж эхлэхэд танд туслах хэд хэдэн бүтээгдэхүүнийг санал болгоё.

  1. Dermobacter – Covid-19-ийг 100% устгадаг нь олон улсын лабраториудад албан ёсоор баталгаажсан ариутгалын зориулалтаар ашигладаг Франц бүтээгдэхүүн. Зөвлөмж: Хэрэв та спиртээс харшилдаг бол спиртийн агууламжтай гар ариутгагчийн оронд хэрэглэн гараа ариутгах боломжтой. Хүүхдийнхээ тоглоом болон хоолны хэрэгслийг ариутгахад хэрэглэж болно.

2. GutPro 7 – хүүхдэд зориулагдсан, 5 тэрбум ашигтай бактер агуулдаг. /Пробиотик+Пребиотик+ Цайр+ Ceлен/

GutPro 10 – насанд хүрэгсдэд зориулагдсан, 10 тэрбум ашигтай бактер агуулдаг. /Пробиотик+пребиотик+витамин B1, B2, B6 Селен/

Зөвлөмж: Өглөө бүр 1 уутыг хэрэглэж хэвшсэнээр олон өвчнөөс сэргийлж чадах ба дархлаа тогтолцоогоо хэвийн ажиллуулахад тусална. Түүнчлэн стресс ихтэй энэ цаг үед сэтгэцийн тулгамдсан асуудал үүсэхээс сэргийлдэг болох нь судалгаагаар батлагдсаар байгаа.  

3. Magnes – магнийн дутагдлыг нөхнө, сэтгэл санааны таагүй байдлын сөрөг үр дагавраас сэргийлж чанартай нойроор тархиа амраахад танд тусална. Магни дутагдсанаар мартамхай болох, булчин шөрмөс татах, сэтгэл түгших, цусны даралт багасах, биеийн дулаан буурах, үс унах, нойр муудах, шуугианд хэт мэдрэмтгий болох, судасны цохилт түргэсэх зэрэг шинж илэрдэг байна. Магнийн дутагдалтай үед 2 шахмалаар өдөрт 3 удаа ууна. Сэтгэл санааны тогтворгүй байдал илэрсэн үед 2 шахмалаар өдөрт 2 удаа ууна.

4. Yupan C – дархлаа дэмжин, амьсгалын замын халдварт өвчнүүдээс сэргийлдэг витамин С. Уушигны хатгааны үеийн эмчилгээг витамин С-тэй хамт хэрэглэхэд илүү үр дүнтэй, мөн тухайн өвчнөөс урьдчилан сэргийлдэг тул эмнэлгийн практикт өргөн хэрэглэдэг. Өдөрт 1-2 шахмалыг зажилж эсвэл шимж хэрэглэнэ.

Та эдгээрийг өөрт ойрхон эмийн сангуудаас очиж авах боломжтой ба цахимаар захиалан хүргүүлэн авах боломжтой юм шүү. Цар тахлын үед сэтгэлзүйгээ зөв удирдаж, хамтдаа эерэгээр зөв даван туулцгаая.

Захиалгын утас: 80077275

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.