Стресс ба эмэгтэйчүүдийн эрүүл мэнд

Эмэгтэйчүүдийн тэр бүр анзаардаггүй нийгмийн хүчин зүйлс буюу стресс, сэтгэл гутрал, нойргүйдэл, сэтгэл түгшилт, тайлбарлаж боломгүй биеийн зовиур шаналгаа гэх мэт зовиурууд байдгийн зэрэгцээ эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн зарим шашны урсгалууд ч үүнд нөлөөлдөг гэдгийг зарим судалгаанууд харуулдаг.”

Эмэгтэй хүн болж төрнө гэдэг гайхамшиг. Гайхамшгийн хажуугаар хэд хэдэн бэрхшээлүүд тулгардаг нь нууц биш. Бэлгийн бойжилтын үеэс эхлээд л сарын тэмдэг, хөх ургаж хөндүүрлэх, жирэмслэлт, дааврын огцом өөрчлөлтүүд гэх мэт байнгын давтамжит зүйлс үргэлжилсээр сүүлд нь цэвэршилт гээд дахиад л шинэ өөрчлөлттэй тулгардаг.

Үүгээр ч зогсохгүй өвчлөл гэх таамаглаагүй ч сэргийлж, эмчилж болдог бас нэгэн бэрхшээл бий. Хамгийн элбэг тохиолддог нь үтрээний үрэвсэлт өвчин. Бактер, вирус, мөөгөнцрөөр үүсгэгддэг энэ өвчин эмэгтэйчүүдийн толгой өвтгөсөн асуудал байдаг.

Олон шалтгаануудаас дурдвал:

  • Үүсгэгчдийн халдвар авах
  • 2 ба түүнээс дээш бэлгийн хавьтагчтай байх
  • Дааврын өөрчлөлт (жирэмслэлт, цэвэршилт),
  • Дисбактериоз буюу антибиотикийн хэт хэрэглээнээс болж ашигтай бактериуд устах, дутуу эсвэл буруу эмчлэх,
  • Ариун цэврээ хэт эсвэл буруу сахих (харшил) гэх мэт.

Эмэгтэйчүүдийн тэр бүр анзаардаггүй нийгмийн хүчин зүйлс буюу стресс, сэтгэл гутрал, нойргүйдэл, сэтгэл түгшилт, тайлбарлаж боломгүй биеийн зовиур шаналгаа гэх мэт зовиурууд байдгийн зэрэгцээ эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн зарим шашны урсгалууд ч үүнд нөлөөлдөг гэдгийг зарим судалгаанууд харуулдаг.

“АНУ-д хийгдсэн судалгаагаар стресст илүү их өртдөг эмэгтэйчүүд үтрээний үрэвслээр өвчлөх нь стресс багатай амьдардаг эмэгтэйчүүдээс хэд дахин их байдгийг нотолжээ.”

Үүнийг тайлбарлахад стресст их өртөж сэтгэц нийгмийн тулгамдсан асуудлууд үүссэнээр дархлаа тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлж өвчлөл ихэсч байна хэмээн үзсэн юм.

Үтрээний үрэвслийн шинж тэмдгүүд эмэгтэйчүүдийг улам л хэцүү байдалд хүргэдэг; доошоо үнэртэй өнгөтэй ялгадас гарах, өөрөөс нь таагүй үнэр гарах, бэлэг эрхтэн орчим загатнан улайж хавдах, бэлгийн харилцаанд ороход өвдөх цус гарах гэх мэт.

Эмэгтэйчүүдийн бэлгийн эрүүл мэнд нь тухайн эмэгтэйн хувьд хамгийн нандин эмзэг зүйл байдаг тул эдгээр шинж тэмдгүүдээс болж сэтгэцийн тулгамдсан асуудлууд ч үүсдэг байна. Зарим хөгжил буурай оронд дээрх шинж тэмдэгтэй эмэгтэйчүүд эмнэлгийн зохих тусламжийг авч чаддаггүйгээс болж өвчин улам хүндрэхийн хажуугаар сэтгэл гутрах, уур бухимдал төрөх, нөхрөөс сэтгэлзүйн дарамт ирэх зэрэг сэтгэлзүйн таагүй байдлууд үүсдэгийг Энэтхэгт хийгдсэн судалгаагаар баталжээ.

Энгийн л санагддаг хирнээ олон сөрөг үр дагавруудыг үүсгэж буй энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мөн бүрэн эмчлэх боломжтой гэдгийг та битгий мартаарай.

Шалтгаануудыг мэдэж тэдгээрээс сэргийлэх нь чухал.

Амьдралд хэрэгжүүлж болох энгийн зөвөлгөөнүүдээс дурдвал:

  • Бэлэг эрхтнээ угаахдаа саван ашиглахаас татгалзаад өдөр болгон бэлэг эрхтнээ халуун бүлээн усаар угааж хэвших
  • Цэвэр даавуун материалтай агаар сэлгэх боломжтой хэт бариу биш дотуур хувцас өмсөх
  • Химийн бодис, үнэр ихтэй ариун цэврийн хэрэглэлүүдээс аль болох татгалзах
  • Тампон хэрэглэснээр өвчлөх магадлал хэд дахин ихэсдэг тул хэрэглэхээс зайлсхийгээрэй
  • Стресст өртөж дархлаагаа унагахгүйн тулд стресс тайлах өөрийн гэсэн энгийн аргуудыг амьдралдаа хэвшүүлж сураарай. Хэрэв танд сэтгэцийн тулгамдсан асуудлууд аль хэдийнээ үүссэн бол мэргэжлийн сэтгэл зүйч болон сэтгэл засалч эмчид хандан зөвөлгөө аваарай.

Хэрвээ танд энэхүү өвчний шинж тэмдгүүд байгаа бол эмчид хандаж оношлуулж бүрэн эмчлүүлэхийг зөвлөж байна. Бидний сайн мэдэх шинжилгээ болох үтрээний наац буюу мазокийн шинжилгээгээр оношилдог. Эмчилгээ нь үтрээний лаа хэрэглэх.

Олон улсад судлагдаж хамгийн үр дүнтэй, бүрэн эмчилдэг гэсэн батлагдсан #Полижинакс нь 3 төрлийн найрлага бүхий үтрээний лаа юм. Энэ нь бактери, вирус болон мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй юм. Курс эмчилгээ нь 12 хоног байдаг ба орой унтахын өмнө үтрээндээ лаагаа хийгээд орондоо орж хэвтэнэ. Лаа хайлаад урсаад гарах эрсдэлтэй тул хэвтэх нь хамгийн үр дүнтэй. Бусад ижил төрлийн эмүүдтэй харьцуулсан туршилт судалгаагаар хамгийн үр дүнтэй буюу 90% ба түүнээс дээш хувийн ур дүнтэй гэдэг нь нотлогдсон, олон улсад хамгийн их зөвлөдөг эмчилгээ юм.  Полижинакс-ийг хэрэглэснээр өвчин дахихгүй бүрэн эмчлэгддэгийн учир нь үтрээнд хэвийн үед оршиж байдаг лактобацилл буюу ашигтай бактеруудыг устгадаггүйгээрээ давуу талтай.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.