Та маникюр, үсчин, гоо сайхны газраар үйлчлүүлэхдээ багажаа хэрхэн ариутгадаг талаар сонирхож байсан уу?

2019.06.27-ны өдөр НМХГ-аас үсчин, гоо сайхны газруудад хяналт шалгалт хийсэн байна.

  • Шалгалтад хамрагдсан нийт газруудын 33.3% нь гоо сайхны газрын өдөр тутмын болон их цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй, 33.3% нь үйлчилгээнд хэрэглэгдэж буй гоо сайхны багаж хэрэгслийг угаасны дараа халдваргүйжүүлдэггүй, халдваргүйжүүлэлтийн бодис хүрэлцээгүй, үсчний газруудаас  61.9% нь үсчний багаж хэрэгслийг угаасны дараа халдваргүйжүүлэх уусмалаар халдваргүйжүүлэлт хийдэггүй
Master hairdresser Tools for hair disinfection, cleaning in sink. Washes cleavage, clips from hair and debris.
  • Шалгалтад хамрагдсан гоо сайхны газруудаас 46.6%, үсчний газруудаас 76.1% нь үйлчилгээндээ гарал үүсэл, үйлдвэрлэгч орны чанарын болон эрүүл мэндийн гэрчилгээ, шинжилгээний дүнгийн бүрдэлгүй, гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн чанар аюулгүй байдалд  хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулаагүй бараа бүтээгдэхүүн хэрэглэж байна гэсэн үр дүн гарсан байна

Та маникюр, үсчин, гоо сайхны газраар үйлчлүүлэхдээ тухайн газрынхаа багажаа хэрхэн ариутгадаг эсэхийг сонирхож байсан уу? Хэрэв тийм бол GOOD. Харин асууж сонирхдоггүй бол анхаарлаа хандуулаарай!!!

Beautician disinfect professional tools. Disinfection in manicure. Salon care for beauty and health.

Сүүлийн жилүүдэд охид бүсгүйчүүд маань маникюр, педикюрт орж хумсаа их будуулдаг болж, үүнийгээ дагаад ч маникюрын газрууд ч эрс нэмэгдсээр байна. Энэ олон салон, газрууд дунд багажаа ариутгадаг газрууд ч байна, багажаа ариутгадаггүй газрууд ч байна. Хямд ч бай, үнэтэй ч бай та өөрийн эрүүл мэндийн төлөө заавал дээрх асуултыг асууж энэ талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Учир нь та тодорхой хэмжээнд мөнгө төлж тухайн газраасаа үйлчилгээ авч байгаа л бол танд ямар багажаар үйлчилгээ үзүүлэх гэж байгаа үзүүлж байгааг мэдэх бүрэн эрхтэй. Хэрвээ танд хэлэхээс татгалзах, дургүйлгэх хандлага илэрч байвал та яагаад өөр сонголт хийж болохгүй гэж? Энэ нь таны өөрийнхөө эрүүл мэндийн төлөө хийж байгаа хамгийн жижиг бөгөөд чухал алхам юм.

!!!!! Гэхдээ зөвхөн арьсны бүрэн бүтэн байдал алдагдсан /хумсны эргэн тойрны арьс шархалж цус гарсан, үсний хуйханд юм гарсан, арьс зулгарсан, шархалсан байх г.м/ үед ариутгаагүй бохир багажаар үйлчлэхэд та халдварт өвчин/хумсны мөөгөнцөр, элэгний В,С,Д вирус г.м/ авах өндөр эрсдэлтэй.

Хэрвээ та гоо сайхан, үсчин, маникюрийн газар ажиллуулдаг бол хөөрхөн үйлчлүүлэгч нарынхаа эрүүл мэндийг хамгаалан 1 удаагийн багаж хэрэгсэл хэрэглэх, үгүй бол олон хэрэглэдэг багаж хэрэгслээ угаасныхаа дараа Франц чанараар баталгаажсан, гарал үүслийн гэрчилгээтэй, баталгаатай ДЕРМОБАКТЕР-аар ариутгаж заншаарай.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.