Цус төлжилтөнд С витамин нөлөөлдөг үү?

Ихэнхи төмрийн бэлдмэлийг худалдан авахад эм зүйч нар танд витамин С-тэй хамт уугаарай, аль эсвэл шүүсээр даруулж уугаарай гэж захидаг. Тэгвэл тэр шүүсэнд агуулагдаад байгаа витамин С төмөр уухад ямар хэрэгтэй байдаг юм бол оо?

Витамин С нь хүний биед нийлэгждэггүй зөвхөн хоол тэжээл, нэмэлт бүтээгдэхүүнээр нөхөгддөг маш хүчтэй антиоксидант бөгөөд бие махбодод төмрийн шимэгдэлтийг сайжруулах, дархлаа тогтолцоог дэмжих чухал үүрэг гүйцэтгэдэг.

С аминдэмийн үүрэг

1.Төмрийн шимэгдэлтийг түргэсгэн, архаг цус багадалтаас сэргийлэх: Цусыг нөхөн төлжүүлж, судсыг цэвэрлэн цусны эргэлт сайжруулна. “С” витамин нь төмрийг маш хурдан биед шимэгдүүлж өгдөг тул ходоодыг өвтгөхгүйгээр ээ давуу талтай.

2.Судасны ханын бат бөх чанарыг сайжруулах

Хоол хүнсээрээ витамин С хангалттай авдаггүй хүмүүст буйлнаас нь цус гарах, судас нь амархан хагарах, биеэр нь хөхрөлт үүсэх гэх мэт зовуурууд гардаг.

3.Витамин С хэрэглэхийн ач тус

Витамин С дархлааг дэмжих, шархны эдгэрэлтийг түргэсгэх гэсэн маш олон ач тустай тул жирэмсэн болон өндөр настай хүмүүс, архаг цус багадалттай хүмүүс гэлтгүй бүх насны хүмүүс өдөр бүр хэрэглэх ёстой. Витамин С хэмжээндээ байснаар уур бухимдал стресс, ядаргаа амархан тайлагддаг.

ФЕРОСОМ ФОРТЕ витамин С-тэй төмрийн бэлдмэл нь: Өөрөө липосом бүрхүүлтэй тул витамин С шаардлагагүй шууд шимэгдэнэ. Харин нэмэлтээр агуулсан витамин С нь таны хоол хүнсээрээ авч байгаа төмрийг шимэгдүүлэх болон витамин С-ийн өдрийн хэрэгцээг нөхөх зорилготой юм шүү. Нэмэлтээр витамин С, шүүс уух шаардлагагүй шууд хэрэглэх боломжтой.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.