Суулгалттай ханиад их байна уу?

Суулгалт гэдэг нь шингэн буюу усархаг баах , хүүхдийн өтгөнөө гаргах давтамж их болохыг хэлдэг бөгөөд  бүх хүүхдийн амьдралын аль нэг үед тохиолдсон байдаг.

Суулгалтын шалтгаан

Суулгалтын шалтгаан нь маш олон байдаг ба яг одоогийн байдлаар манай улс оронд хамгийн ихээр “гүйлгэдэг ханиад” гэж нэрлэгддэг өвчлөл их тохиолдож байна. Тэгэхээр суулгалт маань дараах хэд хэдэн шалтгаантай байдаг:

  • Вирүс
  • Бактери
  • Шимэгч
  • Антибиотикийн хэрэглээтэй холбоотой
  • Хооллолт , амьдралын дэглэмтэй холбоотой

Вирүсийн халдвар нь өвлийн улиралд хүүхдийн суулгалтын хамгийн нийтлэг шалтгаан болдог бөгөөд “гүйлгэдэг ханиад” гэсэн нэр томьёогоор бид ахуйдаа нэрлэдэг. Вирүсийн халдварын үеийн зовиурт усархаг суулгалт, бөөлжилт, халууралт (38 С-аас өндөр), толгой өвдөх, хоолны дуршил буурах зэрэг багтана. Вирүсийн халдвар авснаас 12 цагаас 4 өдрийн дараа зовиур илэрдэг ба 3-7 хоногийн дараа эдгэрдэг. Эмчилгээнд антибиотик хэрэглэх нь үр дүнгүй.

Бактерийн халдвар нь аюулгүй бус бохир усыг ахуйн болон хүнсэндээ хэрэглэдэг бүсэд илүү нийтлэг тохиолддог. Бактерийн халдварын үед зовиур нь гэдсээр базалж өвдөх, байнга өндөр халуурах (40С) баас нь цустай эсвэл салст агуулсан байх нь илүү нийтлэг.

Шимэгчийн халдвар нь хөгжсөн орнуудад ховор болов ч хөгжиж буй орнуудад их тохиолддог. Хүүхэд шимэгчийн халдвар авснаас хойш хэдэн долоо хоногоос хэдэн сарын дараа суулгалт илэрч болно. 

Суулгалттай үед гэрт авах арга хэмжээ

Хоол хүнсний зөвлөгөө

Суулгалттай хүүхдэд шингэнийг ердийнхөөс илүү уулгах ба бага багаар ойр ойрхон шимж уулгана. Ус, цай, шингэн сэлбэх давсны уусмал буюу хоросолыг маш сайн уулгаснаар хүүхдийг хүндрэлээс сэргийлнэ.

Суулгалтын үед “BRAT” хооллолтыг олон улсад зөвлөдөг. BRAT хооллолт нь ислэг багатай байдаг тул өтгөнийг хэлбэржүүлэхэд нөлөө үзүүлнэ.

B – Banana

R – Rice

A – applesauce

T – toast

Мөн түүнчлэн бүх насныханд хэрэглэх боломжтой Фотагел буюу байгалийн шингээгч шаврыг хэрэглэх нь ямар нэг аюулгүй эмчилгээ юм. Энэ нь in vitro орчинд бүх төрлийн бактери, вирүс болон гэдэс цочроогч бусад бүх зүйлийг өөртөө шингээж чаддагаараа давуу талтай. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.