Сарын тэмдгийн үеийн өвдөлт таныг зовоосоор байна уу?

Сарын тэмдгийн өмнөх үед болон сарын тэмдгийн үеийн зовуур хүн бүрд өөр байдаг.

Өмнөх үед:

  • Ядрах
  • Сэтгэл санаа тогтворгүй болох
  • Биеийн булчингуудаар өвдөх
  • Хөх хавдах, хөндүүрлэх
  • Хөлрөх
  • Гэдэс дүүрэх
  • Толгой өвдөх

Биений юм буюу сарын тэмдэг ирэх үед хэвлийн доод хэсгээр чангарч, хатгуулж эсвэл битүү өвдөх, мөн зарим хүмүүст нуруу өвдөх зовуур хамт илрэх нь бий.

Эдгээр зовуурыг намдаах гээд өвдөлт намдаах эм уух нь таныг улам эрсдэлд оруулдаг байна.

Магнес дараах 4 үйлдлийг үзүүлснээр сарын тэмдгийн өмнөх болон сарын тэмдгийн үеийн зовуурыг дардаг байна:

1. Өдөрт та 1 шахмалыг уухад л сарын тэмдгийн өмнөх үеийн сэтгэл санааны тогтворгүй байдал үгүй болно. Тархины стресс үүсэх үйл явцад нөлөөлж тайвшруулдаг.

2. Өвдөлт намдаах.

Өвдөлт намдаах эмүүд нь ходоод гэдэсний цус алдалт болон элэг, бөөрний гэмтэлд хүргэдэг. Судалгаанд өдөр болгон Магни 6 сар уухад өвдөлт намдаах эм уудаг хүнээс өвдөх нь бага байдаг. Магни нь умайн булчинг суллана, өвдөлт намдаах даавар болох Простагландины ялгаралтыг нэмэгдүүлдэг байна 

3. Хөх хавдаж хөндүүрлэх.

Магни бол байгалийн шээс хөөх бэлдмэл юм. Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд сэтгүүлд магни уух нь хөхний хавдаж өвдөх зовуурыг намдаадаг болохыг тэмдэглэсэн байдаг.

4. Толгойн өвдөлт.

Толгойн энгийн өвдөлт болон мигрень сарын тэмдгийн үед хөдлөх нь элбэг байдаг. Өдөрт 2 шахмал /600мг/ магни уух нь өвдөлт намдаах эм уухаас 2 дахин илүү үр дүнтэй байдаг гэсэн судалгаа байдаг.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.