Флебодиа
Эмийн хэлбэр: Хальсан бүрхүүлтэй шахмал
Савлагаа: №30
Хэрэглэх заалт:
- Доод мөчдийн тунгалаг-венийн дутагдлын шинж тэмдэг эмчилгээ (зовиур, ядрах мэдрэмж төрөх, хөлний дотор тэнийлгэх, өвдөх, өдрийн төгсгөлд хаван үүсэх зэрэг)
- Шамбарам /геморрой/
- Бичил эргэлтийн алдагдлын үед тус тус хэрэглэнэ.
Categories: Эрүүл мэнд, Эмэгтэйчүүд, Эрэгтэйчүүд, Жоргүй
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
найрлага
найрлага
Усгүй цэвэршүүлсэн диосминтэй тэнцэх диосмин . . . 600мг
хэрэглэх заавар
хэрэглэх заавар
Дотуур ууж хэрэглэнэ.
- Доод мөчний венийн судасны өргөсөлт, вен-тунгалагийн архаг дутагдлын эхэн үед (хөл хүндрэх) хоногт 1 шахмалыг өлөн үедээ, 2 сарын турш;
- Вен-тунгалагийн архаг дутагдлын хүнд үед (хөл хавагнах, өвдөх, татах ба бусад) 3-4 сарын турш;
- Тэжээлийн өөрчлөлт болон шархны үед 6 сар түүнээс дээш хугацаагаар тус тус эмчилгээг үргэлжлүүлнэ. Ээлж эмчилгээг 2-3 сарын дараа давтана.
- Шамбарамын сэдрэлийн үед хоногт 2-3 шахмалыг хооллох үедээ 7 хоногийн турш хэрэглэх ба цаашид шаардлагатай бол өдөрт 1 шахмалаар 1-2 сарын турш ууна.
- Жирэмсний II, III дахь гурван сарын үед вен-тунгалагийн архаг дутагдлын эмчилгээнд өдөрт 1 шахмалыг уух ба төрөх хугацаанаас 2-3 долоо хоногийн өмнө хэрэглэхээ зогсооно.
АНХААРУУЛГА
АНХААРУУЛГА
Хориглох заалт: Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэг хүмүүс болон 18 хүртэлх насны хүүхэд хэрэглэхийг цээрлэнэ.
Гаж нөлөө: Ховор тохиолдолд бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг байх, хоол боловсруулах замын хямрал, төв мэдрэлийн системийн талаас толгой өвдөх зэрэг шинж илэрч болох ба энэ үед эмчилгээг завсарлах шаардлагатай. Хэрвээ дээр заасан гаж нөлөөнөөс өөр ямар нэгэн гаж нөлөө илэрсэн бол та эмчлэгч эмчдээ хандана уу.
Хадгалах нөхцөл: 30ºС ихгүй хэмд, ХҮҮХДЭЭС ХОЛ ХАДГАЛНА.
Хадгалах хугацаа: 3 жил. Хайрцган дээр заасан хугацаа дууссан тохиолдолд хэрэглэхгүй.