Наран шарлагын газар очсон мэт Д витамин нөхөж авах боломж.

Нарны цацраг нь манай гаригийг болон бүх амьд амьтдыг энергиэр хангаж байдаг. Нарны цацрагийн зарим нь нүдэнд үзэгдэнэ зарим нь үзэгдэхгүй. Ягаан туяа нүдэнд харагдана харин хэт ягаан туяа (ultraviolet-UV) богино долгионтой учир харагдахгүй. UV цацраг нь экваторын бүсэд жилжингээ тусаж байдаг бол экватороос хойш эсвэл урагш бүсэд тусах нь багасдаг. UV туяаг -г UVA, UVB, UVC гэж үндсэн 3 хэсэгт хуваадаг.

UVA нь 380-315 нанометр урттай ,арьсны өнгөц давхарга эпидермисыг нэвтлэн гүний давхарга дермисд нөлөөлдөг. Uva нь Д витамины нийлэгжилтийг идэвхжүүлдэггүй. 

UVB нь 315-290 нанометр урттай, гүн нэвтэрч чаддаггүй. Өнгөц эпидермис давхаргад нөлөөлж улмаар Д витамин нийлэгждэг байна. 

UVC нь 280-10 нанометр урттай,дэлхийн агаар мандалд шүүгдээд тэр бүр бидэнд нөлөөлөөд байдаггүй. 

Ингэхээр бид UVB туяаны тусламжтайгаар арьсан дээрээ Д витамин нийлэгжүүлж байдаг байх нь ээ. Хэрэгцээт Д витамины 90 хувийг нарнаас үлдсэнийг нь хүнснээс авч болно гэж үздэг. Хүний бие махбодод өдөр бүр Д витамин шаардагддаг, тэгэхээр та өдөр бүр наранд биеэ шарж өөртөө Д витамин үүсгэх ёстой болж байна гэсэн үг. Үгүй бол Д витамин дутагдаад эхэлнэ, таны өдөртөө наранд шарж олсон Д витамин ганц хоёр долоо хоногийн хэрэгцээг л хангадаг байна.

Манай орны хувьд  хавар, өвөл, намарын улиралд нь Д витамин гаднаас нэмэлтээр уухаас өөр аргагүй юм. 

Тиймээс яаж ухаалгаар биеэ наранд шарж байгаа юм шиг Д витаминаа авах вэ?

Та өдөр бүр урьдчилан сэргийлэх тунгаар Д аминдэмээ уух буюу:

  • Дөнгөж төрсөн нярай 200-400 ОУН
  • Хүүхэд 400-1000 ОУН
  • Насанд хүрэгсэд 1000-2000 ОУН Д аминдэмийг өдөр бүр аваарай.

Энэ бол бүх насныханд зориулсан урьдчилан сэргийлэх тун юм шүү. Мөн та шаардлагатай бол эмчид үзүүлэн, шинжилгээ өгөөд Д аминдэмийн дутагдлаа илрүүлж болно.

А, D, E, K витаминууд тосонд уусдаг витаминууд тул та тосон Д витаминыг заавал сонгоорой. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.