Жирэмсний хөлийн судасны бүдүүрлийг эмчилж болно

Жирэмсний варикоз нийт эмэгтэйчүүдийн 40% тохиолддог байна.

Жирэмсний варикоз яагаад үүсдэг вэ?

  1. Ураг томорсноор эхийн хэвлийн том хураагуур судаснуудад даралт нэмэгдэнэ
  2. Эхийн бие ураг тээж байгаа учраас хэвийн үеэс цус төлжилт илүү их явагдана
  3. Жирэмсэн үед прогестерон дааврын нөлөөгөөр  судасны хана суларсан байдагтай холбоотойгоор үүсч болно.

Гэхдээ жирэмсэн үед том судаснууд өргөсдөг бөгөөд төрсний дараагаар аажим хэвийн байдалдаа ордог . Харин зарим эмэгтэйчүүдэд энэ эмгэг варикоз болж үлддэг ба жижиг хялгасан судас аалз мэт дүрс үүсгэж өргөсөж байвал та тоохгүй орхиж болохгүй! Учир нь аажимдаа арга хэмжээ авахгүй явснаар бүлэн үүсгэх аюултай байдаг.

Гэвч танд хөлийн судас бүдүүрлийг эмчлэх боломж байгаа гэдгийг бүү мартаарай.

  1. Хэт жин нэмж болохгүй

Жин нэмэхгүй байх нь таны өргөссөн судсыг буцаж хэвийн болоход маш чухал ач холбогдолтой . Төрсний дараа өргөссөн судас ихэнхдээ хэвийн байдалд ордог . Гэвч та хэт их жин нэмэх нь хөлийн судсанд очих ачааллыг улам нэмж , доод мөчдийн цус зонгсоншил удаан явагдах нь эмгэг варикоз үүсэх хүчин зүйл болно. Үүнтэй холбоотой хөл хавагнах , өвдөх, чинэрэх зовиурууд нэмэгдэнэ.

2. Ислэг ихтэй хүнс болон эрүүл хооллох

Төрсний дараа эмэгтэйчүүдэд шамбарам их тохиолддог . Эслэг ихтэй ногоон өнгийн ногоо болон эрүүл хооллох нь та жирэмсний хугацаанд хэт их жин нэмэхгүй байх болон төрсний дараах шамбарамаас сэргийлнэ.

Мөн эдгээр ногоонуудад флавонойд агуулсан ногоо буюу бууцай, брокколиг өргөн хэрэглээрэй

3. Жирэмсэн үед  хөлийн судасны бүдүүрлийн эсрэг эм ууж болно

Тиймээ, та флавонойд эм ууж болно. Цэвэр диосмин буюу байгалийн жүржний хальснаас гаргаж авсан  эмийг сонгож уугаарай.

Жирэмсэн үед хэзээ яаж уух вэ?

  • Жирэмсний эхний 3 сард жирэмсний нэмэлт витаминаас өөр ямар ч төрлийн эм уух тохиромжтой биш байдаг.
  • Тийм учраас та диосмин агуулсан Флебодиа эмийг жирэмсний 2 дахь 3 сараас /12 недель дээш /эхлэн уугарай .
  • 600 мг савлагдсан байдаг учраас өдөрт 1 ширхгээр уухад хангалттай .

Төрөх хүртлээ болон төрсний дараа уух хэрэгтэй юу?

  • Төрөхөөс 2 долоо хоногийн өмнө уухаа зогсоогоорой .
  • Төрсний дараа хөхүүл байгаа үед уухгүй байхыг зөвлөж байна.

4. Хөлөндөө массаж хий

  • Шагайнаас дээшээ гуя чиглэлтэй тосоор массаж хийж өгөөрэй. (Venasilk)
  • Хөлөө өндөрлөж амраагаарай

5. Заавал хөдөл !!!

Эмч таныг хэвтрийн дэглэмд байх шаардлагтай  гэж хэлээгүй л бол та жирэсмний иога болон хөнгөн алхалт хэзээд хийх боломжтой юм шүү.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.