Жирэмсэн үеийн ШАМБАРАМ

Жирэмсэн үед нийт эмэгтэйчүүдийн 28%-д ШАМБАРАМ хэмээх асуудал тулгарч хүндрэл учруулдаг билээ. Геморрой буюу шамбрам жирэмсэний хугацаанд элбэг тохиолддог бөгөөд ялангуяа жирэмсний гурав дах гурван сард илүүтэй илэрдэг.

Шамбрам гэж юу вэ?
Шулуун гэдэсний доод хэсгийн болон хошного орчмын венийн судаснууд хавагнаж үрэвсэх эмгэг байдлыг шамбрам гэж нэрлэдэг.
Шамбарамыг судасны байрлалтай холбоотойгоор шамбрам гадна ба дотор гэсэн үндсэн хоёр хэлбэртэй байдаг.

Жирэмсэн үеийн шамбарам үүсэх шалтгаан
Жирэмсний явцад дааврын өөрчлөлтөөс болон шулуун гэдэсний венийн судаснуудын дотоод даралт ихэссэний улмаас шамбрам үүсдэг. Жирэмсний туршид венийн судаснуудын дотоод даралтыг ихэсгэх хэд хэдэн шалтгаан байдаг. Үүнд:

  • Дааврын өөрчлөлт венийн судаснуудыг өргөсгөх шалтгаан болдог.
  • Жирэмсний хугацаанд өтгөн хаталт элбэг тохиолдоно. Өтгөн хаталт нь шулуун гэдэсний даралт болон суналтыг нэмэгдүүлснээр геморрой үүсэх шалтгаан болдог.
  • Ураг болон умай томрохын хирээр аарцгийн доод хэсгийн венийн судаснуудыг дарж дотоод даралтыг нэмэгдүүлдэг.
  • Хүүхэд төрөх үед венийн судаснуудын даралт улам нэмэгддэг.

Жирэмсэн үеийн шамбрамын оношилгоо эмчилгээ
Жирэмсэн үеийн шамбрамын эмчилгээ ихэвчлэн дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

  • Хүнсэнд хэрэглэх ислэг болон шингэний хэмжээг нэмэгдүүлснээр өтгөн хаталтыг багасгаж геморройн венийн дотоод даралтыг багасгана.
  • Өдөрт дөрвөөс таван удаа бүлээн баннд 20-30 минутын хугацаатайгаар суух
  • Флебодиаг (Диосмин 600) хэрэглэх зэрэг эмчилгээ багтана.

18 ширхэг Phlebodia уугаад шамбарамд баяртай гэж хэлцгээе ???

ХЭРЭГЛЭХ ЗААВАР???
Шамбарамын сэдрэлийн үед хоногт 2-3 шахмалыг хооллох үедээ 7 хоногийн турш хэрэглэнэ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.