Гэртээ дасгал хийхдээ анхаарах 5 зүйл

  1. Хэтэрхий хүнд дасгалаас бүү эхлээрэй

Магадгүй та гэрээсээ ажлаа хийж олон цаг хөдөлгөөнгүй сууж эсвэл ажилдаа буцаж ортол амарч буй байж болох юм. Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд дасгал хийж эхлэхээр шийдсэн үү? Тэгвэл та өөрийн нас, хүйсэнд тохирсон дасгалаас эхлээрэй. Хамгийн чухал нь дасгал танд маш хүнд ачаалал болох учиргүй юм. Учир нь гэнэт эрчтэй дасгал хийх нь таны биеийг цочроож дасан зохицох боломж өгөхгүй та шантарч мэдэх тул багаас эхлэхийг зөвлөж байна. Долоо хоногт багадаа 30 минутаар 3 удаа дасгал хийснээр та хөдөлгөөний дутагдлаас гарч дасгал хийх үед ялгардаг аз жаргалын даавар болох эндорфин ялгарч сэтгэл сэргэдэг давуу талтай шүү.

2. Өөртөө хамтрагч олоорой

Гэрээсээ гарах боломжгүй үед яаж дасгалын хамтрагч олох талаар бодож байна уу? Гэр бүлийнхнийгээ хамт дасгал хийхэд уриалаарай. Зүгээр л зурагт үзэж, ямар хоол хийх талаар ярилцахаас хамаагүй сонирхолтой байх бөгөөд эрүүл мэндэд ч тустай шүү. Хамтрагч гэхээр зөвхөн гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн тухай бодоогүй биз? Хэрвээ та бага насны хүүхэдтэй бол тэд танд сайн хамтрагч болно шүү. Хүүхэдтэйгээ тоглож хөдлөх нь харин ч сайн дасгал болдог.

 Хэрвээ та ганцаараа гэртээ байдаг бол санаа зоволтгүй. Техник технологи хөгжсөн энэ цаг үед та дэлхийн нөгөө талд байгаа найзтайгаа ч хамтран дасгал хийж болно. Цагийн хуваарь гаргаад бие биенээ дэмжээд дасгал хийхийг зөвлөж байна.

3. Эрүүл мэнддээ анхаарахаа битгий мартаарай

Энэ цаг үед дасгал хийх чухал ч алдсан эрч хүчээ буцаад нөхөж авах нь бүр чухал юм. Тиймээс дараах зүйлсийг хийгээрэй.

  • Хамгийн багадаа 8 цаг унтах
  • Хангалттай хэмжээгээр ус уух
  • Сэтгэл санаагаа тайван байлгах

4. Нэмэлт бүтээгдэхүүн

Орамин Ж нь таны дархлааг дэмжиж, өвдөх ядрах эрсдэлийг бууруулах бэлдмэл юм. Уг бэлдмэл нь Солонгосын алдарт хүн орхоодойтой бөгөөд эрч хүчийг нэмж дасгал хийх, эрүүл байх боломжийг нөхцөлдүүлэх эерэг нөлөөтэй.

5. Та ямар дасгал хэрхэн хийх талаар бодож байна уу?

Цахим орчинд маш олон үнэ төлбөргүй хөтөлбөр байдаг тул та тэднийг дуурайн хийж болох юм. Танд санаа болгож жишээ бичлэг орууллаа.

2 thoughts on “Гэртээ дасгал хийхдээ анхаарах 5 зүйл

    • Erdenetuya says:

      Сайн байна уу? 1 хайрцаг нь 2 сарын хэрэглээ байдаг бөгөөд 28900₮ байдаг. Бүх эмийн сангуудаар зарагдаж байгаа шүү.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.