Арьсаа хооллоорой.

“Арьсны бүтцийн 85% нь коллаген болон эластинаас тогтдог бөгөөд 20 наснаас хойш бидний биеийн коллаген нийлэгжих үйл явц удааширч арьсанд үрчлээ суудаг ажээ.”

Коллаген нь хүний биед бүтцийн чухал үүрэгтэй оролцдог уураг юм. Бидний үс, хумс, яс, үе болон арьсанд коллаген их хэмжээгээр байдаг байна. Тэгвэл коллаген нийлэгжихэд чухал шаардлагатай амин дэм болон уургаар баялаг хүнсийг өдөр тутамдаа хэрэглэх нь бага ч болов үр дүнтэй гэнэ.

  1. Ясны шөл

Сүүлийн үеийн судалгаагаар ясны шөл нь коллагенээр баялаг болох нь тогтоогджээ. Ясанд агуулагдаж байсан коллаген шөлөнд шилждэг байна. Энэ үйл явц гэхдээ маш олон цаг магадгүй бүтэн өдөр болдог тул тэвчээртэй шөлөө буцалгавал коллагенаар баялаг шөл гаргаж авах боломжтой.

2. Улаан лооль

Улаан лооль нь Ц аминдэмээр баялаг байдаг байна. Коллаген нийлэгжихэд Ц аминдэм чухал нөлөөтэй оролцохоос гадна нарны нөлөөгөөр коллаген гэмтэхээс хамгаалдаг байна. Амттай зүйл идмээр санагдахаараа үрлэн улаан лооль идэж болох юм.

Fresh red ripe tomatoes on the vine on a dark rustic cutting board

3. Үхрийн мах

Үхрийн махыг бид хүнсэндээ элбэг хэрэглэх нь бидний арьсанд эерэг нөлөөтэй гэдгийг та мэдэх үү? Үхрийн мах нь цайраар баялаг бөгөөд цайр нь коллаген нийлэгжихэд чухал нөлөөтэй оролцдог бодисын нэг юм.

4. Өндөг

Та өндгийг яаж идэх дуртай вэ? Шарж, чанаж идэхдээ өндөгний шарыг битгий хагалаарай. Учир нь өндөгний шарын уураг нь хамгийн их коллаген агуулдаг байна. Өндөгний шарыг хагалахгүй хэрэглэснээр таны арьс, үс гэрэлтсэн өнгөтэй болох шидтэй юм.

5. Нимбэг, жүрж

Нимбэг жүржийн төрлийн жимс нь Ц аминдэмээр баялаг бөгөөд нэг дундаж хэмжээний жүржинд 70мг Ц аминдэм агуулагддаг гээд боддоо. Ц аминдэм нь коллагены нийлэгжилтийг дэмжихээс гадна арьсыг цайруулж, нөсөө толбыг арилгах тустай.

6. Коллаген ууж хэрэглэх

Бидэнд хэрэгцээтэй байгаа коллагеныг загасны хайрснаас гаргаж авсан коллагенаас та нөхөж авч болох юм. Уг бэлдмэл хүний арьсанд сонгомолоор үйлчилж арьсны чийрэг толигор байх нөхцөлийг бүрдүүлэх юм. Та өөрийн эрүүл мэнд, гоо сайханд анхаараарай.

Бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах бол зурган дээр дараарай.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.