Үс уналтын эсрэг энгийн аргууд

Төмөр нь хүний цусны улаан эсийн гемоглобин хэмээх хүчил төрөгч зөөвөрлөдөг бүтэц үүсэхэд чухал нөлөөтэй оролцдог юм. Гемоглобин нь таны үсний эсэд тэжээл болон хүчилтөрөгч зөөвөрлөн өгдөг бөгөөд энэ нь тэдний ургалтад чухал үүрэг гүйцэтгэдэг. Төмрийн дутагдлаас болж гемоглобины төвшин буурснаар үс унах, хумс хугарах шинж илэрдэг байна.

Төмрийн дутагдлаас үүдэлтэй үс уналт ямар харагддаг вэ?

Төмрийн дутагдлаас болж үс унах нь уламжлалт эрэгтэй, эмэгтэй хүний үс халцрахтай адил байж болно. Бие дэх төмрийн дутагдлаас болж үс унах нь генетикийн эр, эм хүний үс халцрахад тохиолддог үс уналтыг дууриаж болно гэсэн судалгаа байдаг.

Төмрийн дутагдлын шинж тэмдэг

  • Ерөнхий ядаргаа
  • Хоол хүнс биш зүйлийг идэх хүсэл төрөх
  • Хумс хэврэгших
  •  Толгой өвдөх
  •  Цайвар арьс
  •  Хэл хавагнах
  •  Бие сульдах, толгой эргэх

Төмрийн дутагдал ба үүнтэй холбоотой үс уналтыг хэрхэн яаж эмчлэх вэ?

Хэрэв таны биед төмрийн хэмжээ бага байгааг илтгэх бусад шинж тэмдгийг анзаарсан бол эхлээд эмчтэйгээ зөвлөлдөж, асуудлын үндсэн шалтгааныг арилгах хэрэгтэй.

Бие махбод дахь төмрийн төвшинг хэмжих арга бол ферритины цусны шинжилгээ хийх явдал юм. Ферритин бол таны биед агуулагдах төмрийг агуулдаг чухал уураг юм. Бага ферритин нь таны цусны шинжилгээнд төмрийн дутагдал байгааг автоматаар илтгэнэ.

Төмөр дутлаас үүссэн үс уналтыг зогсоох энгийн аргаас хуваалцъя

Дараах хоолыг хоол хүнсэндээ нэмснээр таны биед агуулагдах төмрийн хэмжээг нэмэгдүүлж, үс унахаас сэргийлж болно.

  • Бууцайн төрлийн ногоон ногоо
  • Үзэм , хуурай жимс
  • Өндөгний шар (холестерины хэмжээ өндөр байгаа эсэхийг шалгаарай)
  • Улаан мах
  • Шар буурцаг
  • Брокколи

Шаардлагатай гэж үзвэл сайн чанартай төмрийн бэлдмэл гаднаас хэрэглэхийг зөвлөж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.