Цайр буюу цинк нь дархлаа дэмжих давуу талтайг та мэдэх үү?

Ковид-19 цар тахлын үед ч мөн адил бидний дархлааг дэмжснээр вирусын өсөлт үржлийг дарангуйлж, идэвхигүй төлөвт шилжүүлэх үйлдэл үзүүлдэг байна.

Цайр бидний дархлаа тогтолцоонд яагаад хэрэгтэй вэ?

Цайр нь бидний дархлааны эсүүдийн нөхөн төлжилтийг сайжруулах үүрэгтэй бидний биед зайлшгүй шаардлагатай бичил элемент юм. Бидний дархлаа буурах үед үүсч болдог халдварт болон үрэвсэлт өвчнүүдээс цайр урьдчилан сэргийлдэг байна.  Хоол боловсруулах замын эмгэгтэй өөрөөр хэлбэл цайрын шимэгдэлт алдагдсан хүмүүст вирусийн халдвар хамгийн хүнд байдаг байна.

Ханиад хүрсэн эхний 24 цагт цайр өндөр тунгаар хэрэглэх нь ханиадыг бүрэн эмчлэхгүй ч шинж тэмдгийг бүрэн арилгахад тусалдаг байна.

Корона вирусийн удамшлын мэдээлэл нь РНХ-д агуулагддаг. Тэгэхээр энэ вирус нь өөр бусад эсийн удмын мэдээллийг ашиглан өсөж үрждэг гэж ойлгож болно. Хүний амьсгалын замд байрладаг АСЕ2 гэх рецепторыг дамжин уушигны эсэд дамжин уушгийг гэмтээдэг байна.  

Лабораторийн судалгаагаар цайр нь корона вирусийн өөрийн удмын мэдээллийг хүний биеийн буюу эзэн эсэд хуулбарлах үйл явцыг таслан зогсоодог гэдэг нь судлагдсан.

Өөр бусад С вируст гепатит, шигеллёз, сүрьеэ мөн амьсгалын замын вирусын халдварт өвчнүүдийн үед ч мөн адил дархлаа дэмжих, вирусын өсөлт үржлийн саатуулах үйлдэл үзүүлдэг байна.

Цайрын өдрийн тунг том хүнд 15-30 мг байх нь дархлаагаа хэвийн хэмжээнд байлгахад хангалттай тун юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.