Омега 3 хэрэглэх 5 шалтгаан

Омега-3 сэтгэл гутрал болон сэтгэл түгших эмгэгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг

Сэтгэл гутрал дэлхий нийтээр хамгийн элбэг тохиолддог сэтгэцийн эмгэг юм. Сэтгэл гутралд орох үед хүн идэвхгүй, гунигтай болдог бол сэтгэл түгших эмгэгийн үед байнгын ямар нэг зүйлд санаа зовох шинж илэрдэг байна. Судалгаагаар омега-3 тогтмол хэрэглэдэг хүмүүс дээрх сэтгэцийн эмгэгт өртөх магадлал бага байдаг байна. Сэтгэл гутарсан хүмүүс омега-3 хэрэглэхэд шинж тэмдэг арилсан судалгааны үр дүн гарсан байна. ALA, EPA болон DHA гэх 3 төрлийн омега3 байх ба EPA нь сэтгэл гутралд хамгийн сайн нөлөөлөх ба бусад сэтгэл гутралын эсрэг эм шиг үр дүнтэй байжээ.

Нүдний эрүүл мэндийг дэмжих

Нүдний торлог давхаргын бүтцэд DHA төрлийн омега-3 оролцдог бөгөөд уг төрлийн омега-3 дутагдсанаар нүдний шар толбоны сөнөрөлд оруулж хараа алдах эрсдэл нэмэгддэг байна. Шар толбоны сөнөрөл нь дэлхийд тэргүүлэх хараа алддаг эмгэг юм.

Жирэмсэн үед ургийн тархины хөгжил дэмжих

Ургийн нүд болон тархины хөгжилд омега-3 чухал бүтцийн үүрэгтэй оролцох ба бага насандаа омега хэрэглэсэн хүүхдүүд ухаалаг, харилцааны чадвар сайтай болохоос гадна аутизмтай байх нь ховор байдаг байна.

Зүрхний үйл ажиллагааг дэмжих

Харвалт болон зүрхний шигдээс нь дэлхийд тэргүүлэх үхлийн шалтгаан болдог байна. Арав гаруй жилийн өмнө судлаачид загас хүнсэндээ ихээр хэрэглэдэг хүмүүс зүрх судасны өвчлөл харьцангуй бага байгааг тогтоожээ. Учир нь загасанд омега-3 хамгийн баялаг байдаг бөгөөд Омега3 нь триглицеридын хэмжээг буулгаж их нягтралтай липопротейны хэмжээг ихэсгэх сайн нөлөөтэй байна.

Чанартай нойр авахад туслах

Эрүүл байхын гол үндэс бол чанартай нойр байдаг. Олон өвчний үед нойрны хэмнэл алдагддаг жишээ нь сэтгэл гутрал, хэвлийн таргалалт, чихрийн шижин. Омега-3 бага байснаар мелатонин даавар багасдаг байна. Мелатонин нь биднийг гүн нойр авахад тусалдаг даавар юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.