Иноклим дааврыг тэнцвэржүүлдэг

Эмэгтэй хүнд биений юм анх ирснээр нөхөх үржихүйн нас эхэлдэг бол цэвэршилт эхэлснээр нөхөн үржихүйн нас дуусдаг юм. Өөрөөр хэлбэл хүүхэд төрүүлэх боломжгүй болж байгаагаас биш бэлгийн үйл явц хэвийн үргэлжлэх бүрэн боломжтой. Биений юм ирэхгүй 12 сар болохыг цэвэршилт явагдаж эхэллээ гэж үздэг. Анагаах ухаанд 40-45 насанд цэвэршихийг эрт цэвэршилт гэж үздэг.

Энэ нь удамшлын гаралтай өндгөвчинд фолликулын нөөц багатай төрөх, мэс ажилбараар өндгөвч авхуулах, химийн туяа эмчилгээний нөлөөгөөр эрт цэвэршиж болдог. Харин 45-аас дээш насанд цэвэршилтийн өмнөх үе эхэлж байгааг хэвийн гэж үздэг. 2016 онд Монгол эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар цэвэршилтийн дундаж наслалт 49 байна.

Цэвэршилтийн үед өндгөвчинд фолликул байхгүй болж эм бэлгийн даавар эстрогены хэмжээ буурч эхэлдэгтэй холбоотой өөхжилт нэмэгдэж таргалалт үүсэх, нүүрээр үе үе халуу оргих, шөнөөр хөлрөх, даралт өөрчлөгдөх, толгой өвдөх, нойргүйдэх сэтгэл санаа хямрах, уур уцаартай болох, үтрээ хуурайших, бэлгийн харьцаанд ороход өвдөлт мэдрэх, шөнөөр ойрхон шээх, ясны сийрэгжилт явагдах зэрэг шинжүүд илэрч эхэлдэг. Эмэгтэйчүүдийн дунд цэвэршилтээс айх, эмээх хандлага байдаг. Цэвэршилтээс айх эмээх хэрэггүй. Харин цэвэршилтийн үед илрэх шинжүүдийг хөнгөвчилж даван туулах хэрэгтэй.

Цэвэршилтийн үед дур мэдэн эстроген дааврын бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэх нь цаашлаад хөхний хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг учир ургамлын гаралтай эм бэлгийн даавар төст үйлдэл үзүүлдэг фитоэстрогенийг хоол хүнсээрээ түлхүү авч байхыг эх барих, эмэгтэйчүүдийн эмч нар зөвлөдөг. Фитоэстроген агуулсан хүнс хэрэглэснээр цэвэршилтийн үеийн дээрх шинжүүд харьцангүй бага илэрдэг.

Шар буурцаг нь фитоэстроген агууламж хамгийн өндөртэй хүнс юм.

Технологи хөгжсөнтэй холбоотой дээрх хүнснээс авдаг ургамлын фитоэстрогенийг ялган авч биологийн идэвхит бүтээгдэхүүн хийсэн. Энэ бүтээгдэхүүнийг “Иноклим” гэж нэрлэдэг. Иноклимийн 1 ширхэг капсулд 2кг шар буурцгаас авах хэмжээний ургамлын фитоэстроген агуулдаг. Цэвэршилтийн эхэн үеийн шинж тэмдэг илрэх үеэс эхлэн хоолны дараа 1 ширхэгээр өдөрт 1 удаа ууж эхэлснээр эмэгтэй та амьдралд зайлшгүй тохиолддог үеэ зовиур багатайгаар даван туулж чадна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.