Жирэмслэлтээс хамгаалах хялбар арга

Гэр бүл төлөвлөлтөд жирэмслэлтээс хэрхэн хамгаалах вэ гэдэг хамгийн чухал асуудлын нэг байдаг. Хэрвээ та өөрт тохирох жирэмслэлтээс хамгаалах арга олж амжаагүй байгаа бол нийтлэлийг үргэлжлүүлэн уншихыг санал болгож байна.

Жирэмслэлтээс хамгаалах даавар , саатуулах арга болон мэс заслын аргуудаас та өөрт тохиромжтойг сонгох боломжтой.

  • Бэлгэвч

Жирэмслэлт болон бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалах түгээмэл саатуулах арга бол бэлгэвч байдаг. Та хамгийн ойрын эмийн сан болон хүнсний дэлгүүрээс авж болох давуу талтай. Гэвч зарим хүмүүст бэлгэвч хэрэглэх нь тийм ч таатай бус байдаг байна. 

  • Жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл

Хэрэв та дааврын бэлдмэлийг өдөр бүр тогтмол цагт хэрэглэж чадвал үр дүн хамгийн өндөр байдаг. Өдөр алгасах эсвэл уухаа мартах нь жирэмслэлтээс хамгаалах чадварыг бууруулдаг байна. Жирэмслэлтээс хамгаалах дааврын бэлдмэл эстроген болон прогестин агуулдаг тул хоолны дуршил ихэсгэх, жин нэмэгдүүлэх хандлагатай байна.

  • Суулгац буюу спираль

Суулгац нь зэс болон даавар агуулсан металл биет юм. Энэ нь эр бэлгийн эсийн хөдөлгөөнд саад учруулснаар үр тогтохоос хамгаалдаг. Суулгацын хугацаа дунджаар 3-5 жил байх ба суулгах болон авахуулахад зайлшгүй нарын мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.

  • Жирэмслэлтээс хамгаалах лаа /спермицид/

Бэлгийн хавьталд орохын өмнө спемицидийг үтрээнд хийснээр түүний найрлагад байдаг химийн бодис нь эр бэлгийн эсийг үхүүлж, умайн хөндийд нэвтрэн орохыг саатуулах үйлчилгээ үзүүлж жирэмслэлтээс сэргийлдэг. Зарим судалгаагаар зөв, тогтмол хэрэглэвэл 72-97 хувийн найдвартай гэж үзсэн байдаг.

Давуутай талууд:

  • Хэрэглэхэд хялбар
  • Бусад эрхтэн тогтолцоонд муу нөлөөгүй,
  • Жоргүйгээр олж авах боломжтой
  • Бэлгэвчтэй хамтран хэрэглэхэд үр дүн сайтай
  • Заг хүйтэн, хламид зэрэг бэлгийн замын халдвараас хамгаалдаг

Дараах тохиолдлуудад хэрэглэж болно

  • Жирэмслэлтээс хамгаалах эм уух эсвэл умайд ерөндөг тавиулах боломжгүй
  • Хүүхэд төрүүлсний дараа, хөхүүл үед
  • Цэвэршилтийн урьтал насны хүмүүст
  • Тогтмол бус жирэмслэлтээс хамгаалах шаардлагатай тохиолдолд
  • Жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл байнга уудаг хүмүүс завсарлах болон эмээ мартсан үед
  • Умайн ерөндөг хэрэглэж байгаа эмэгтэйчүүд стероид бус үрэвслийн эсрэг эм бэлдмэл хэрэглэсэн тохиолдолд нэмэлтээр жирэмслэхээс хамгаалах зорилгоор хэсэг газрын үйлдэлтэй бэлдмэлийг хэрэглэж болно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.