Дархлаа дэмжих энгийн бөгөөд үр дүнтэй аргууд

Цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд жил тойрон олон төрлийн өвчний идэвхижил ээлжлэн сэдэрч, намжиж байдаг учир бид бүхэн өвөл гэлтгүй бүх л улиралд дархлаагаа дэмжих нь зүйтэй юм аа. Тэгвэл та бүхэндээ хялбар аргаар дархлаагаа хэрхэн дэмжих талаар хэд хэдэн энгийн бөгөөд үр дүнтэй аргуудыг танилцуулж байна.

  • Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх

Өдөр бүр чанартай хоолыг хангалттай хэмжээгээр идэж байж цусан дахь сахарын хэмжээ хэвийн байх болно. Харин хоол тэжээлээс авах шим тэжээлийн хэмжээ багасаад ирэхээр дархлааны системд муугаар нөлөөлдөг байна. Гэхдээ дархлаагаа сайжруулна гээд ямар ч хамаагүй юм идээд байж болохгүй. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаанд тустай нь амин дэм, антиоксидантаар баялаг хүнсүүд багтана. Тухайлбал, жимс жимсгэнэ, брокколи, ногоон өнгөтэй хүнсний ногоо, цитрусын төрлийн жимс зэргүүдийг нэрлэж болно.

  • Хангалттай унтаж, амарч байх

Хүн биеийнхээ эрч хүчийг сэргээж, бие махбодоо эрүүл байлгахын тулд өдөрт 6-10 цаг унтаж байх хэрэгтэй. Харин нойроо дутуу авснаас дархлааны систем муудаж, гаднаас орж ирэх нян, халдварт эмзэг болдог. Түүнчлэн хангалттай нойр авч байхын тулд кафейний хэрэглээгээ хянаж байх хэрэгтэй. Хэрвээ та орондоо аль хэдийн орсон ч унтаж чадахгүй байвал, биеэ суллаад, тухтай байрлалд хэвтээд, чадахаараа гүнзгий амьсгалж, амьсгаагаа тоолоорой. Ингэх нь биеийг тайвшруулж, амархан унтахад тусалдаг.

  • Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

Тогтмол, зохистой хэмжээтэй дасгал хөдөлгөөн нь биеийн ерөнхий эрүүл мэндэд тустай болохыг хүн бүхэн мэдэх биз ээ. Дасгал хийснээр бодисын солилцоо, зүрх судасны үйл ажиллагаа сайжирч улмаар дархлаа дэмжигддэг. Мөн зохистой хэмжээнд дасгал хөдөлгөөн хийснээр нян, вирустэй тэмцдэг цагаан эс болон T эсийн тоо нэмэгддэг болохыг судалгаагаар батласан байна. Та өдөрт дунджаар 30 минут алхаж, дээсштанк өргөх зэрэг гэртээ хийж болох дасгалуудыг туршиж үзээрэй.

  • Тайван байх

Хүний оюун санаа болон бие организм хоорондоо нягт холбоотой. Тухайлбал сэтгэл санаа тогтворгүй болж, стресст автахад ходоод хямарч, зүрх судас өвчилдөг нь үүнийг батална. Хэдийгээр эрдэмтэд стресс болон дархлааны тогтолцооны хоорондын холбоог үргэлжлүүлэн судалж байгаа ч стресст орсноор кортизол (стрессийн даавар) ялгарч, энэ нь улмаар нян, вирустэй тэмцэх дархлааны чадварыг сулруулдаг гэж мэдэгджээ. Сонирхуулахад чин сэтгэлээсээ инээж хөхрөлдөх нь стрессийн гормон кортизолыг багасгаж, серотонин, эндорфин, допамин зэрэг “аз жаргалын” гормонуудыг ялгаруулж, сэтгэл санаа болон бие организмыг тайвшруулж, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна. Та сэтгэл санаагаа тайван байлгаж унтаж амрахыг хүсвэл МАГНЕС-ыг хэрэглээд үзээрэй.

  • Ус сайн уух

Дархлаагаа сайжруулах, мөн өвчтэй байгаа үедээ шингэн юм маш сайн уух хэрэгтэй. Түүнчлэн ногоон цай нь маш сайн нөлөөтэй гэдгийг та бүхэн аль хэдийн мэдэж байгаа байх. Гэхдээ та дархлаагаа сайжруулна гээд хэтэрхий их ус уугаад байж болохгүй. Харин та усыг хэвийн хэмжээнд ууж байгаа эсэхээ шээснийхээ өнгөөр шинжиж болно.

  • Сахарын хэрэглээгээ багасгах

Сахарыг чихрийн манжин, чихрийн нишингээс гаргаж авдаг боловч үйлдвэрлэлийн явцад маш олон хорт бодисууд нэмэгддэг байна. Түүнчлэн сахарын хэрэглээ нь тамхитай адил донтуулдаг болохыг Францын эрдэмтэд тогтоосон байна. Үүгээр ч барахгүй нэг халбага сахар хүний дархлааны системийг дөрвөн цагийн дотор 30 хүртэлх хувиар бууруулдаг аж. Хэрвээ таны дархлаа муудаж, бие сулраад байгаа бол сахарын хэрэглээгээ багасгах хэрэгтэй.

  • Ашигтай бактертай хүнс хэрэглэх

Бидний дархлааны системийг дэмждэг зүйл нь биед дэх ашигтай бактерийн тоо өндөр байх тусам биеийн үйл ажиллагаа өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх, дархлааны системээ сайжруулах үйл ажиллагаа эрчимтэй сайн явагддаг байна. Та тараг, айраг, хоормогоос зэргээс ашигтай бактери авч болно. Мөн нэмэлтээр ашигтай бактери хэрэглэж болох юм шүү. ГАТ ПРО нь таны өдөр бүрийн ашигтай бактерийн хэрэгцээг бүрэн хангаж өгнө.

Д витамин

Д витамин нь арьсан доор нарны гэрлийн нөлөөгөөр нийлэгждэг бөгөөд хүний дархлааг дэмжиж өгдөг хамгийн чухал амин дэм юм. Биед Д витамин дутагдах үед дархлааны систем муудсанаас бие суларч, амархан өвчин тусдаг байна. Та Д витаминыг нарнаас болон малын элэг, өндөгний шар, загасны мах зэргээс бага хэмжээгээр авч болно. Харин өдрийн хэрэгцээгээ бүрэн хангахад ДИТАМИН танд тусална

Дархлаагаа дэмжин гэртээ байж өөрийгөө болон гэр бүлээ хамгаалцгаая.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.