Ажил дээрээ эрүүл, эрч хүчтэй байх 7 арга

Долоо хоногийн 5 өдөр, өдөр бүр 8 цагийг сандал дээр компьютер-ийн урд өнгөрөөх гэдэг амаргүй даваа билээ. Нүд аргах, жин нэмэхээс эхлээд олон асуудал тулгардаг ба хэрхэн ажлын байрны нөхцөлд эрүүл мэндээ хамгаалах аргыг танилцуулж байна.

1.Жингээ барих

Хэрвээ та болгоомжтой байхгүй бол хамтран ажиллагсдын чинь ширээн дээрээ тавьсан амны зугаа таны өдөрт авдаг калорын хэмжээг хэдэн зуугаар ихэсгэж мэднэ шүү. Ингэснээр та өөрийн эрхгүй жин нэмж эхлэх болно. Үргэлж амттан, чихэр идэхийн оронд жимс, жимсгэнэ сонгоорой.

2.Ус уух

Хангалттай хэмжээний буюу өдөрт 8-10 аяга ус өдөр бүр уух нь таны өдөрт алдаж буй шингэнийг нөхдөг. Нэг л мэдэхэд аяганы амсар зуух завдалгүй өдөр өнгөрсөн байдаг. Хэрэв та завгүй цагийн хуваарьтай байдаг бол утас дээрээ сэрүүлэг тавиад ус уух аа өөртөө сануулж байгаарай. 

3. Алхах

Эрүүл, галбираа хадгалах чухал хүчил зүйлийн нэг нь дасгал хөдөлгөөн байдаг. Өдрийн цайны цагаар гадуур алхах нь калор шатаагаад зогсохгүй таныг тайвшруулж, сэргээдэг. Хэрвээ та өдрийн цайны цагаар гарах завгүй ажилладаг бол өглөө болон оройд машин аа оффисоос хол байрлуулж өглөө болон оройдоо алхаж байгаарай. 

4. Хүзүү хөших үед

Хүзүү болон мөр эвгүй байрлалд удаан байснаар дээрх хэсгийн булчин хөших өвдөх шинж илэрдэг. Энэ шинж нь өдрийн ихэнх цагийг утсаар ярьж өнгөрөөдөг хүмүүст тохиолддог бөгөөд та өдөрт олон удаа утсаар ярих шаардлага гардаг бол чихэвч хэрэглэхийг санал болгож байна.

5. Нүд хуурайших үед

Компьютер удаан хугацаагаар ширтсэнээр нүд аргах, хорсох шинж илэрдэг. Энэ зовуур нь улмаар толгой өвдөх, төвлөрөхөд хүндрэлтэй болоход хүргэдэг. Нүд хорсохоос сэргийлж компьютерын дэлгэцээс дор хаяж 70-75см зайтай дэлгэцийг байрлуулаарай. Хэрэв та дэлгэц дээрх текст ээ тод харахад хүндрэлтэй байвал үсгийн фонт оо томруулаарай. 

6. Ээлжийн амралт авах

Эрч хүчээ дахин сэлбэж, ажил аа бүр илүү бүтээмжтэй хийхэд амралтад явах ажлаас түр хугацаагаар холдох нь эерэгээр нөлөөлдөг гэдгийг эмнэлзүйн сэтгэл судлаач Жонаттан Крамер баталжээ.Та ажил дээрээ хэн нэгэнтэй таарамжгүй эсвэл сэтгэл зовоосон асуудалтай бол амралт аваад стресс ээ тайлах зөв арга юм.

7. Амин дэм хэрэглэх

Хаврын улиралд ядрах, нозоорох шинж илэрдэг тул ажлын бүтээмж буурдаг. Энэ үед дутагдсан эрдэс ээ нөхөж гаднаасаа амин дэм авснаар таны сульдах, тамирдах асуудал шийдэгдэнэ. Бид танд Солонгосын алдарт хүн орхоодой болон зуун наст агуулсан 10 төрлийн витаминыг агуулсан Орамин Ж бүтээгдэхүүн санал болгож байна. Өдөр бүр өөрт хэрэгцээтэй амин дэмийг авах ухаалаг арга болох юм. 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.