Зүрхний шигдээсээс сэргийлэх 5 арга

Холестеролын түвшин өндөр байх нь зүрхний өвчин, зүрхний шигдээс үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Холестеролыг багасгахын тулд амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй ба шаардлагатай бол эмийн бэлдмэл хэрэглэнэ. Холестролын түвшинг багасгаж эрүүл болоё гэвэл дараах таван эрүүл аргыг туршиж үзээрэй.

  1. Зүрхэнд тустай эрүүл хоол хүнс идэх

Хоолны дэглэмээ өөрчлөх нь холестеролыг бууруулж, зүрхний эрүүл мэндийг сайжруулдаг.

  • Ханасан өөх тосыг багасгах. Улаан мах, өөх тос ихтэй сүүн бүтээгдэхүүнээс ялгардаг ханасан өөх тос нь холестеролыг нэмэгдүүлдэг. Ханасан өөх тосны хэрэглээг багасгах нь бага нягтралтай липопротеин (LDL) холестерол болох “муу” холестеролыг бууруулдаг.
  • Транс өөх тосны хэрэглээг багасгах. Хүнсний шошгон дээр заримдаа “хэсэгчлэн устөрөгчжүүлсэн ургамлын тос” гэж бичсэн транс тосыг ихэвчлэн маргарин болон дэлгүүрт зардаг жигнэмэг, бялуунд хэрэглэдэг. Транс өөх нь холестерины ерөнхий түвшинг нэмэгдүүлдэг. Сүүлийн үед олон улсад хэсэгчлэн устөрөгчжүүлсэн ургамлын тос хэрэглэхийг хориглосон.
  • Омега-3 тосны хүчлээр баялаг хоол хүнс идэх. Омега-3 нь цусны даралтыг бууруулах зэрэг зүрх судасны үйл ажиллагаанд тустай байдаг. Омега-3 тосны хүчлээр баялаг хоолонд хулд загас, макрел, самар, маалингын үр зэрэг орно.

‼️Зүрх судасны өвчлөл Монгол улсын нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны нэг ‼️Өндөр зэрэглэлийн #Омега3#Newmacor#Ньюмакор

🔶EPA 460мг🔶DHA 380мг

✅EPA, DHA нь цусан дахь липид өөх тосыг бууруулдаг.Мөн зүрхний эд эс дэх үрэвслийн факторуудын түвшинг зохицуулдаг./ Өөрөөр хэлбэл: Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг./

✅Судасны дотор хана эндотелид нөлөөлснөөр судасны хана тэлж өгдөг. Мөн зүрхний хэм алдалтын эсрэг үйлчилнэ.

✅Омега-3 нь стресс дааврын нөлөөгөөр судас гэмтэхийг багасгадаг.

💚Цус өтгөрч , бүлэн үүсэхийг багасгана.💚Зүрхний цусан хангамж буурах шигдээс үүсэх эрсдэлийг бууруулна.

💚Зүрхний шигдээсээр нас барах эрсдэлийг бууруулна.

  • Уусдаг эслэгийг нэмэгдүүлэх. Уусдаг эслэг нь цусан дахь холестериныг бууруулдаг. Уусдаг эслэг нь овъёос, шош, алим, лийр зэрэг хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг.
  • Шар сүүний уургыг хэрэглэх. Судалгаагаар шар сүүний уураг нь LDL(бага нягтралтай липопротеин) холестерол болон нийт холестерин, цусны даралтыг бууруулдаг болохыг тогтоожээ.

2. Тогтмол дасгал хийж, биеийн хөдөлгөөнөө нэмэх

Дасгал хийх нь холестеролыг бууруулдаг. Тохирсон хэмжээнд дасгал хөдөлгөөн хийх нь “сайн” холестерол болох өндөр нягтралтай липопротеин (HDL) холестеролыг нэмэгдүүлэхэд тусалдаг. Өдөрт 30 -аас доошгүй минут дасгал хийх эсвэл долоо хоногт гурван удаа 20 минутын турш эрчимтэй аэробик дасгал хийгээрэй. Өдөрт хэд хэдэн удаа богино хугацааны биеийн тамирын дасгал хийх нь ч бас жингээ хасахад тусална.

3. Тамхинаас гарах

Тамхинаас гарах нь HDL холестерины түвшинг бууруулахад тустай ба үр дүн нь хурдан гардаг. Тухайлбал:

  • Тамхинаас гарснаас хойш 20 минутын дотор цусны даралт, зүрхний цохилт сэргэнэ.
  • Тамхинаас гарснаас хойш гурван сарын дотор цусны эргэлт, уушигны үйл ажиллагаа сайжирч эхэлдэг
  • Тамхинаас гарснаас хойш нэг жилийн дотор зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл нь тамхи татдаг хүнийхээс хоёр дахин бага байдаг.

4. Жин хасах

Бага зэргийн жингийн илүүдэл ч гэсэн холестеролыг ихэсгэхэд нөлөөлдөг. Тиймээс илчлэгээ хянаж байгаарай. Лифтний оронд шатаар явах, ажлынхаа завсарлагаанаар алхах болон ажлаасаа хол зогсоолд машинаа байрлуулж ажил руугаа алхах гэх мэт өдөр тутамдаа хөдөлгөөнтэй байх арга замыг эрэлхийл. Хэрвээ суудлын ажил хийдэг бол хоол хийх, гэрийн ажил хийх гэх мэт зогсож хийх ажлаа нэмэгдүүлэхийг хичээгээрэй.

5. Архи согтууруулах ундааг тохируулж хэрэглэх

Хэрэв та архи, согтууруулах ундаа хэрэглэдэг бол тохируулж уугаарай. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралт ихсэх, зүрхний дутагдал, цус харвалт гэх мэт эрүүл мэндийн ноцтой асуудалд хүргэж болзошгүй юм.

Хэрэв амьдралын хэв маягаа өөрчлөөд ч холестерины түвшинг хангалттай бууруулж чадахгүй байгаа бол холестеролыг бууруулдаг эм бэлдмэл эмчийн зааврын дагуу авч хэрэглээрэй. Амьдралын хэв маягаа өөрчлөх нь эмийн хэрэглээ харьцангуй бага байхад тусална.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.