Яагаад хөхүүл хүүхдэд Д витамин зайлшгүй хэрэгтэй вэ?

Хүүхдээ хөхөөр хооллох нь дөнгөж төрсөн нярайд хамгийн зөв сонголт байдаг. Гэхдээ та хүүхдээ зөвхөн хөхний сүүгээр хооллодог бол хүүхэд тань хангалттай хэмжээний Д аминдэм авч чадахгүй байж магадгүй.

Д аминдэмийн эрүүл мэндэд үзүүлэх ашиг тус

Д аминдэм нь нярайн эрүүл мэндэд чухал үүрэгтэй. Д аминдэмийг хангалттай авч чаддаггүй нялх хүүхэд рахит өвчин тусдаг. Рахит бол ясыг зөөлрүүлдэг өвчин юм. Д аминдэм хангалтгүй байгаа бага насны хүүхдүүд өсч томрох тусам маажиг болдог ба бага насандаа оройтож мөлхөж, алхаж сурдаг бөгөөд мөн гавлын яс зөөлөн болж хувирдаг. Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийн дунд рахит өвчин улам бүр нэмэгдсээр байна. Эмч нар үүнтэй тэмцэхийн тулд Д аминдэмийн дуслыг санал болгож байна.

Хүүхдэд Д аминдэмийг авахад саад болж буй хүчин зүйлүүд

Амьдралын энэ чухал үед хүүхэд тань Д аминдэмийг хангалттай хэмжээгээр авахад хэд хэдэн саад бэрхшээл тулгарч болзошгүй.

• Нарны хамгаалаттай тос хэрэглэх. Нарны хамгаалалттай тос нь арьсны хорт хавдраас хамгаалдаг хэдий ч таны хүүхдийн арьсыг Д аминдэм авахад саад болдог.

• Хэрэв та болон таны хүүхэд гэртээ маш их цагийг өнгөрөөж байгаа бол.

• Та хүүхдээ хөхөөр хооллохдоо өөрөө Д аминдэмийг хангалттай авч чадахгүй байгаа тохиолдолд

Д аминдэмийг авах арга замууд

Д аминдэмийн дуслууд нь таны хүүхдийг рахит өвчнөөс хамгаалж, ясны эрүүл мэндэд тустай. Эх болон хүүхэд Д аминдэмийг олон эх сурвалжаас авах боломжтой. Хамгийн түгээмэл аргуудын нэг бол Д аминдэмийг нарны гэрлээс авах явдал юм. Наранд биеэ шарах тусам бие Д аминдэмийг ялгаруулдаг. Хүүхдээ өдөр бүр богино хугацаанд (10-15 минут) наранд гаргах хэрэгтэй. Д аминдэмийг хүнснээс болон нэмэлт тэжээлээр авах боломжтой. Сүү, үр тариа гэх мэт олон төрлийн хоол хүнс нь Д аминдэмээр баяжуулсан байдаг. Мөн та өөрөө давхар Д аминдэмийг хангалттай хэмжээгээр авснаар хүүхдээ Д аминдэмийг хангалттай хэмжээгээр хангаж чадна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.