Өвдөлтийн зэргээ 0 – 10 тоогоор үнэлээрэй

Хамгийн энгийнээр та ямар ч өвдөлтийг үргэлжлэх хугацаагаар нь ангилж ойлгож болно. Ингэхдээ 14 хоногоос дээш хугацаагаар үргэлжилж байвал энэ нь архаг өвдөлт, 14 хүртэлх хугацаанд үргэлжилсэн бол цочмог өвдөлт гэж ойлгоно.

Анагаах ухаанд олон төрлийн өвдөлтийг хэмжих хэмжүүр, арга хэрэгслүүд байдгаас бидэнд хамгийн ойлгомжтой байж чадах дараах өвдөлт хэмжих аргыг бусдад өөрийгөө ойлгуулахдаа ашиглаарай.

Стэнфордын Pain Scale нь хамгийн түгээмэл өвдөлтийн хэмжүүр бөгөөд 0-10 хүртэлх тоон утгууд дээр тулгуурлан өвдөлтийг тайлбарласан байдаг. Танд ойлгомжтой байх үүднээс бичгэн тайлбар байдлаар бэлтгэн хүргэж байна.

    Тэг утга

Та аль хэдийн ойлгосон байх. Мэдээж “тэг” бол оргүй хоосны илэрхийлэл. Тийм ээ, таны бодож байгаа зөв. Таны бие зовиургүй эрүүл саруул, тайван байна.

Нэг утга-Маш зөөлөн өвдөлт

Маш хөнгөн, бараг л өвдөлт мэдрэгдэхгүй. Ямар нэг зүйлтэй зүйрлэвэл шумууландхазуулах эсвэл бага зэрэг халгайнд шүргэх мэт мэдрэгдэнэ.

Хоёр утга-Тухгүй байдал үүсгэх өвдөлт

Арьсаа бага зэрэг гадны биетэд хавчих эсвэл хэн нэгэнд зөөлөн чимхүүлэхтэй энэ төрлийн зовиурыг зүйрлэж болно.

Гурав утга – Өвтөлт мэдрэгдэнэ гэхдээ тэвчиж болохуйц

Санамсаргүй иртэй зүйлд гар хуруугаа зүсэх, хамраа цохисноос бага зэрэг цус гарах,  тариа хийлгэх гэх мэт өвдөлтүүдтэй зүйрлэж болно. Хэрвээ та өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлбэл энэ өвдөлтийг тоолгүй өнгөрөөж чадна.

Дөрөв утга-Зовиуртай өвдөлт

Шүдний дундаж баллын өвдөлттэй зүйрлэж болохоос гадна зөгийнд дөнгөж хатгуулаад өвддөг өвдөлт эсвэл биеийн аль нэг жижиг хэсгийн гэмтлүүдтэй зүйрлэж ойлгоно. Өвдөлтөө үргэлж бодон ач холбогдол өгөх юм бол энэ төрлийн зовиуртай бүрэн дасан зохицож чаддаггүй. 

Тав утга-Маш их зовиуртай байх

Шагайн яс хугаралтын өвдөлт, нурууны дунд хэлбэрийн өвдөлтүүд орох бөгөөд өвдөлтөндөө байнга анхаарал сарниж үүнийгээ хэвийн эрүүл болгоход анхаарах бөгөөд зарим өдөр тутмын хөдөлгөөнөө хязгаарлахад хүрдэг.

Woman hiker feet tapping in pain due to ankle injury

Зургаа утга-Хүчтэй өвдөлт

Нилээн хүнд өвдөлт мэдрэгдэнэ. Өвдөлтөөсөө болж анхаарал маш их сарниж, хэвийн сэтгэж, бодож чадахгүй бухимдаж эхэлнэ. Ажил хийх, нийгмийн хэвийн харилцаануудад оролцоход хүндрэл учирна.

Долоо утга- Маш хүчтэй өвдөлт

Энэ төвшний өвдөлт биеийн бүх мэдрэхүйд нөлөөлж сэтгэл санааг ойлгомжгүй, цаг хугацааны баримжаагүй болгодог. Ямар нэг зүйлийн талаар бодож сэтгэж чадахгүй, өөртөө тусламж үзүүлж чадахгүйд  хүргэдэг учраас хэн нэгний тусламж заавал хэрэгтэй болдог.

Найм утга- Аймшигтай их өвдөлт

Өвдөлт удаан үргэлжилбэл хувь хүний зан ааш эрс өөрчлөгдөн тэсэхийн аргагүй хүнд болно. Ухаан санаа балартан бодох сэтгэх чадвараа бүр мөсөн алдана. Амиа хорлох талаар толгой дотор бодогдож тэр нь өвдөхөөс илүү дээр санагдана. Энэ төрлийн өвдөлтийг эмч нар “Улаан хоолойн хорт хавдар”-тай зүйрлэсэн байдаг.

Ес утга- Тэсвэрлэшгүй өвдөлт

Энэ өвдөлтийг хүний бие тэсч гарч чадахгүйд хүрэх бөгөөд эрсдэлтэй байсан ч хамаагүй хүчтэй өвчин намдаагч хэрэглэж, мэс засалд ороход хүргэнэ. Хэрвээ авсан арга хэмжээ амжилтгүй болбол хүний амь насанд эрсдэлтэй болдог.

Арав утга-Төсөөлж үгээр хэлэхийн аргагүй өвдөлт

Хамгийн хүнд өвдөлтийн балл бол 10. Маш хүнд өвдөлт мэдэрсэн тохиолдолд хүний бие тэр дороо ухаангүй болдог. Гэхдээ ихэнх хүмүүс хэзээ ч энэ төрлийн өвдөлтийг мэдэрч үзээгүй байдаг гэдгийг санаарай. Учир нь энэ баллыг  хүнд осол аваарт орсон, биеийн аль нэг хэсгээ хүчтэй даруулсан өөрөөр хэлбэл цус алдалтын шалтгаанаар биш хүнд хэлбэрийн осол аваарын улмаас бэртсэн хүмүүс мэдэрсэн байдаг.

Өвчин намдаах жортой

Пелюби СР

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.