Үсний будаг, хими үс уналтанд нөлөөлдөг үү?

Арьсны эмч нараас үйлчлүүлэгчдийн хамгийн их асуудаг асуултын нэг бол үсээ будах болон хими хийлгэх үс уналтад нөлөөлдөг эсэх. Гоо сайхны салонууд, үсчид үсний будаг үсийг илүү хатуу, бат бөх болгодог эсвэл үс огт гэмтээдэггүй будагны талаар танд танилцуулж байсан уу?
Үнэн хэрэгтээ үсээ хэдий чинээ олон удаа, ойрхон будна төдий чинээ үс шингэрэх, үс унах асуудлууд нэмэгддэг ажээ. Үсээ будах нь шинээр ургах үсний ургалтыг зогсоодоггүй ч будсан болон хими хийсэн үс гэмтсэнээр унах шалтгаан болдог байна. Үсний будаг, хими нь үсийг шууд гэмтээхээс гадна будах, хими хийх арга нь олон удаа үсийг самнаж, үрдэг учир механик гэмтэл мөн учруулдаг.

Сайн мэдээ нь үсний будаг хими нь үсний хүүдийд хүрдэггүй тул шинээр ургах үсний ургалтанд нөлөөлөхгүй. Цайруулах найрлагууд болох аммиак, ус төрөгчийн пероксид нь ихэнхи үсний будгийн найрлагад ордог нийтлэг найрлагууд билээ. Эдгээр найрлагууд нь үс ургалтын телогений үе шатанд үс сулран унахад нөлөөлдөг нь тогтоогдсон. Пероксид нь үсний байгалын нөсөөг арилгаж үсийг цайруулдаг. Ингэхдээ үсний уургийн бүтцийг ч мөн задалдаг тул ил үсийг гэмтээж хугарч унах шалтгаан болно.
Үсний будгийг сонгохдоо аммиак болон пероксид агуулаагүй найрлагатай будаг сонгох нь үсийг бага гэмтээнэ. Мөн будагтай үсийг уналтаас сэргийлэх NIOXIN SET 3.4 химитэй үсэнд зориулсан NIOXIN SET 5.6 тусгай үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх нь үсээ будсан ч хамгийн бага гэмтээхэд тусална.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.