Үсээ хэлбэржүүлэх үед таны үс гэмтээд байна уу?

Үсээ индүүдэх, ороох, сэнсдэх зэрэг нь хэт халалтаас үүссэн гэмтлийг авчрах аюултай байдаг бөгөөд гэмтлээс хамгаалахын тулд тусгай цацлага хэрэглэх шаардлагатай байдаг. Учир нь хэт халуун индүү болон ороогч, эсвэл халуун сэнс нь таны үсийг үзүүрээс нь эхлэн салаалуулах, гэмтээх, үсний өнгө бүрсийлгэх зэрэг муу нөлөөтэй байдаг тул хэрвээ та ажил мэргэжлийн шаардлагаас шалтгаалан үсээ байнга ороох эсвэл шулуутгах шаардлагатай бол таны хажууд байнга байх ёстой бүтээгдэхүүн Wella Professionals Thermal image цацлага юм. Энэ нь таны үсийг халалтаас үүсэх гэмтлээс найдвартай хамгаалах хамгаалагч болж чадах юм.

Уг цацлага нь үсийг 220 градус хүртэлх механик халалтаас хамгаалж чадах ба үсийг илүү гялалзсан зөөлөн болгох чадвартай юм. Дундаж барилттай энэхүү цацлагийн үсээ хэлбэржүүлэхээс өмнө сайтар сэгсэрч байгаад хуурай үсэндээ дунд хэсгээс үзүүр хүртэл хэсэгчилж цацаж хэрэглэнэ. 150 мл савалгаатай хамгаалагч цацлага таны байнгын хэрэглээ болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.