Үс уналт таны асуудал болсоор байна уу?

Хүний гаднах гоо үзэмжид маш олон зүйл нөлөөлдөг. Түүний дотор эрүүл, өтгөн, намирсан үс нэн тэргүүнд орох билээ. Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ. Сүүлийн үед үс ихээр унаад байна, үс шингэрээд байна гэдэг маш олон хүмүүсийг та сонссон байх магадгүй та ч энэ хүмүүсийн нэг байж болох юм. Тэгвэл үс уналт яагаад үүсдэг, яаж урьдчилан сэргийлэх мөн яаж эмчлэх талаар танилцацгаая.

1.Сэтгэл санааны тогтворгүй байдал

Хэт их стресстэй үе болон ямар нэг сэтгэл санааны цочролд ороход хүний үсний цикл хэмээ алддаг байна. Хэрвээ таны үс үүнээс болж унадаг бол ердөө стрессдэхээ болих үед шинэ эрүүл үс ургаж эхэлдэг байна.

2. Төрөлт

Хүүхэд хөдөлгөөнд орсон үед үс унадаг гэж Монголчууд маань ярьдаг. Өөрөөр хэлбэл стресс, бие нь төрөлтөнд цочрох, дааврын баланс алдагдах гэсэн үйл явцын ихэнх нь төрснөөс 5-6 сарын дараа илэрдэг байна. Гэхдээ 2-3 сарын дараа гэхэд эргээд хэвийн хэмжээнд ордог тул санаа зовох хэрэггүй гэсэн байна.

3. Эрдэс бодисын дутагдал

Тэр дундаа Төмөр, B12, цайр уураг гэх мэт хүний биед нэн шаардлагатай бодисын дутагдлын үед үс уналт түгээмэл тохиолддог.

4. Цус багадалт

Цусан дахь төмөр ихээр дутагдахад үс илт унаж эхэлдэг байна. Хүндэрсэн үед эмчид хандаж төмрийн бэлдмэл уух хэрэгтэй байдаг. Тэр дундаа Монгол улсад жирэмсэн болон төрсөн эмэгтэйчүүдэд төмөр дутлын хэрэгцээ ихэссэнтэй холбоотой төмөр дутлын цас багадалт түгээмэл байдаг байна.

Үүнээс гадна гэнэт ихээр жин хаях, бамбай булчирхайн дааврын алдагдал, химийн гаралтай үсний бүтээгдэхүүнүүд хэрэглэх, химийн эмчилгээ зэргээс болж ус унадаг байна. Эрдэс бодис, тэр дундаа төмрийг хоол хүнсээр яаж нөхөж авах талаар мэдэхийг хүсэж байвал уг нийтлэлийг үргэлжлүүлэн уншаарай.

1. Бууцай
Бууцай нь төмрөөр маш баялаг бөгөөд омега-3, магни, калци агуулдаг учраас үсийг хуурайшихаас сэргийлж, эрүүл байлгахаас гадна цус багадалтын эсрэг хамгийн сайн үйлчилгээтэй ногоо юм.

2. Овьёос

Төмөр, цайр, омега 3, ханасан хүчил болон fiber аар баялаг ба үсний ширхгийг бүдүүн болгоход тустай. Ихэнх хүмүүс цайр хангалттай авч чаддаггүй бөгөөд цайр дутагдвал сормуус хүртэл шингэрдэг гэж байна шүү.

3. Өндөг

Витамин В ний төрлийн биотинээр баялаг байдаг бөгөөд биотин нь үс хумсны төлжилтөд шууд хамааралтай байдаг гэнэ.

4. Хар мах

Уураг дутагдахад хүний үс хэвийн хэмжээнээс их унадаг байна. Хэвийн хэмжээ нь өдөрт 50-100 ширхэг. Үхрийн гуяны мах, тахиа загасны өөхгүй хар хэсэг уургаар баялаг байдаг.

Хоол хүнсэндээ эрс анхаарч энд дурдсан ихэнхи хүнсийг түлхүү хэрэглэхээс гадна нэмэлтээр Феросом форте төмрийн бэлдмэл таны үс уналтын асуудлыг шийдэх болно гэдэгт итгэлтэй байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.