Улирал солигдох танд нөлөөлдөг үү?

“Ашигтай бактер хэрэглэж хэвших нь дээр дурдсан сэтгэлзүйн олон асуудлуудаас сэргийлж, хэвийн болгодог гэдгийг гадны оронд хийгдсэн судалгаанууд баталсаар байна.”

Бид бол хасах 40-өөс нэмэх 40 хүртэл хэлбэлздэг цаг агаартай улсад амьдардаг Монголчууд. Бидний бие махбодь, сэтгэл санаа, эрүүл мэнд, амьдралын хэв маяг, хооллолт, хувцаслалт, ажил сургууль гээд бүх зүйлс үүнд тохируулан зохицуулагдаж байдаг. Эдгээр нь нэг улирлаар буюу гуравхан сараар ээлжилдэг гэсэн үг.

Та дараагийн улиралдаа бэлэн үү?

Бэлэн үү гэж асуусны учир нь дараагийн улиралд та өөрийгөө бэлдэх боломж байдаг. Хамгийн түрүүнд сэтгэл санаагаа бэлдэнэ. Ар араасаа үргэлжлэх завгүй өдрүүд, хүйтэн сэрүүнд өмсөх хувцас, хүүхэдтэй бол тэдний талаар, ханиад томуу өвчлөл, санхүүгийн асуудлууд гээд санаа зовж стресстэх олон зүйлс ирнэ гэдэгт бэлтгэлтэй байж, та өөрөө даван туулж чадна гэсэн итгэлтэй байх нь хамгийн том бэлтгэл.

Яг энэ цаг агаар солигдох буюу бие махбодийн дасан зохицох үйл явцын үед ихэнх хүмүүст сэтгэл санааны тогтворгүй байдлууд ажиглагддаг; сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, нойргүйдэл, уур бухимдал, ганцаардал, мэдрэлийн ядаргаа гэсээр бидний хошигнодгоор намрын/хаврын синдром гэгч нь юм. Манай улсад хийгдсэн судалгаагаар амиа хорлох тохиолдол хаврын улиралд хамгийн их бүртгэгдсэн байдаг нь цаг уурын байдал үүнд нөлөөлж буйг харуулж байна.

Сэтгэл санааны эдгээр тогтворгүй байдлуудыг эерэгээр өөрчилж болдог гэсэн онолууд 10-хан жилийн өмнө л  таамаг төдий байсан бол одоо шинжлэх ухааны үндэслэлтэй болж батлагдсаар байна. Хүний хоол боловсруулах тогтолцоо нь тархитай уялдаа холбоотой байдаг юм гэсэн судалгаанууд сүүлийн үед маш эрчимтэй яригдаж байгаа. Зөв хооллолт, эрүүл хооллолт, тохируулан хооллох гэх мэт зүйлсийг хүн болгон ярьж байгаа нь буруу юм биш.

Гэвч яг одоогийн нөхцөл байдалд эрүүл зөв тохируулан хооллох гэдэг нь учир дутагдалтай. Эрүүл зөв хоолыг түргэн хугацаанд хямд зардлаар гаргадаг хоолны газрууд хүртэл хэр хүрэлцээтэй байдаг билээ.

Ашигтай бактер хэрэглэж хэвших нь дээр дурдсан сэтгэлзүйн олон асуудлуудаас сэргийлж, хэвийн болгодог гэдгийг гадны оронд хийгдсэн судалгаанууд баталсаар байна.

Энэ бол сэтгэлзүйгээ эрүүл байлгах маш хялбар бөгөөд үр дүн сайтай арга юм. Зөвхөн сэтгэлзүйд сайнаар нөлөөлөөд зогсохгүй өөр олон эерэг үр дагавартай гэдгийг энд дурдах нь ч бараг илүүц биз, та үүний талаар сүүлийн үед мэдээллийн хэрэгсэл болгоноор авч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Өглөө босоод ус уудаг шигээ, хэрэглэхэд маш амархан болгож өгсөн Gut Pro 10 (том хүнд) эсвэл Gut Pro 7 (хүүхдэд)–г нэг уутыг шууд уухад л хангалттай. Ингэж хэвшүүлснээр та сэтгэл санааны олон таагүй асуудлуудаас ангижирч чадна гээд боддоо. Танд эерэг үр дүн ажиглагдаж, дараагийн улиралдаа бэлтгэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.  

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.