Өдөр тутмын үс хэлбэржүүлэх санаа

Бүсгүйчүүд бид өдөр тутамдаа байнга үснийхээ хэлбэрийг янзлах эрмэлзэлтэй байдаг. Гэтэл ажил мэргэжлийн онцлог, шаардлага болон цаг хугацааны баригдмал байдал зэргээс шалтгаалан үснийхээ хэлбэрийг янзлахад асуудал тулгарч байдаг. Өмнөх мэдээллээрээ бид нүүрнийхээ хэлбэрт тохируулан үснийхээ загварыг янзлах тухай мэдээлэл оруулсан бол одоо та бүхэндээ өдөр тутамдаа гэрийн нөхцөлд хэрхэн үснийхээ хэлбэрийг хурдан хугацаанд өөрчилж болох тухай мэдээлэл хүргэе.


Үсээ шулуун болгож индүүдэх
Үсээ шулуун болгож индүүдэх нь эмэгтэйчүүдийн дунд түгээмэл хийгддэг стайлинг төрөл бөгөөд үсээ шулуун болгох нь бүсгүйчүүдийг илүү эмэгтэйлэг харагдахад тусалдаг стайлингийн төрөл юм. Гэхдээ та үсээ байнга индүүдвэл таны үс хэт халалтаас үүдэн үзүүрээсээ эхлэн салаалах, хуурайшин соронзлогдох, үсний өнгө бүрсийх гэх мэт сөрөг нөлөөтэй байдаг тул хэт халалтаас үүсэх гэмтлээс үсээ хамгаалахын тулд 220 градус хүртэлх халуунаас үсийг хамгаалах WELLA Thermal Image цацлага хэрэглэхийг гэж зөвлөж байна. Бүтээгдэхүүний тухай мэдээллийг ЭНД дарж авна уу.


Үс буржийлгаж ороох
Энэ төрлийн хэлбэржүүлэлтийг ихэвчлэн төрөлхийн шулуун үстэй хүмүүс хийдэг ба үсний хэлбэрээ буржийлгах нь эмэгтэйчүүдийг илүү эгдүүтэй, дур булаам харагдуулах давуу талтай байдаг. Бүсгүйчүүд үсээ ороох бүртээ хэвээ хэрхэн удаан хадгалах уу гэдэг талаар байнга боддог ба та үсээ ороохын өмнө хэт халалтаас хамгаалах WELLA Thermal Image цацлага хэрэглэж харин дараа нь үсний хэлбэр тогтоон барих WELLA Performance үсний лакийг хэрэглэхийг зөвлөж байна. Бүтээгдэхүүний тухай мэдээллийг ЭНД дарж авна уу.


Үсээ сэнсдэж хөвсийлгөх

Үсийг хөвсийлгөж сэнсдэх нь тэр бүр эмэгтэйчүүд хийдэггүй ч сам болон сэнсний барилтыг гартаа сайн эзэмшсэн байхад таныг хамгийн халуухан харагдуулдаг стайлингийн төрөл юм. Бүсгүйчүүд Үсний уг хэсэг бага зэргийн босгож, үсний үзүүр хэсгийг бага зэргийн долгио оруулж сэнсдсэн үс ямар ч төрлийн нүүрний хэлбэрт зохимжтой харагддаг ба үснийхээ хэвийг удаан хадгалахын тулд үсний хэв удаан барих үсний лак хэрэглэхийг зөвлөж байна. Бүтээгдэхүүний тухай мэдээллийг ЭНД дарж авна уу.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.