Цэвэршилтийн үеийн хооллолтын зөвлөгөө

Эмэгтэйн амьдралын 40-50 насанд цэвэршилт явагдан, эм бэлгийн дааврын хэмжээ буурснаар янз бүрийн шинж тэмдэг илэрч дангаар болон бусад өвчин эмгэгтэй хавсран илэрдэг талаар бид өмнө нь нийтлэл хүргэж байсан.

Энэ удаад цэвэршилтийн үед хоолны дэглэм баримтлах нь эдгээр өвчин эмгэгээс сэргийлэх, мөн цэвэршилтийн үеийн зовиур шинж тэмдгийг бууруулахад тусалдаг тухай мэдээлэл бэлтгэлээ.

Цэвэршилтийн болон цэвэршилтийн дараах үед эмэгтэй зохистой хоолны дэглэмтэй байх нь гурван төрлийн чухал ач холбогдолтой.

Ясны эрүүл байдал

Цэвэршилтийн үед тохиолддог ясны сийрэгжилтийг бууруулах түүнээс сэргийлэхийн тулд хоёр үндсэн шим тэжээлийг авч байх хэрэгтэй. Үүнд, кальци болон витамин Д багтдаг.

Өдөрт 700мг кальци авах нь зохимжтой гэж xүздэг. Үүнд хүнсний бүтээгдэхүүнээс гадна нэмэлт тэжээл, эм байдлаар ч авч болно. Кальциар баялаг хүнсэнд:

  • Тослог багатай сүү, сүүн бүтээгдэхүүн, тараг болон бяслаг
  • Кальциар баяжуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд: баяжуулсан талх, овьёос, болон буурцагны ундаанууд.
  • Зарим ногоон навчит ногоонууд: watercress
  • Гүнждийн үр, хатаасан инжир
  • Загас (болж өгвөл ястай нь)

Витамин Д нь тэжээлээр авсан кальцийг ясанд шингээхэд гол нөлөөтэй бөгөөд нарны гэрлийн нөлөөтэй арьсанд нийлэгждэг. Хүйтний улиралд 10-4 сар хүртэлх хугацаанд витамин Д заавал гаднаас нэмэлтээр авч хэрэглэх шаардлагатай байдаг.

  • Загасны тос, өндөг, улаан мах, болон витамин Д-р баяжуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг ч хэрэглэж болно.

Гэсэн хэдий ч Витамин Д болон кальцийн холимог бэлдмэлийг нэмэлтээр авч хэрэглэх нь өдөрт авах зохистой тунг тааруулах, мөн тогтмол шаардлагатай тунгаар авч байхад тусалдаг. Мэдээж даавар орлуулах нэмэлт бүтээгдэхүүн, тухайлбал ургамлын гаралтай Иноклим зэрэг нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь ясны сийрэгжилтийг бууруулан цэвэршилтийн үеийн зовиурыг ч давхар арилгах давуу талтай байдаг.

👉1 шахмал нь 500мг Кальци+400мг Д3 витамин агуулсан.🍋🍋🍋Д амин дэм нь организм дах кальцийн шимэгдэлтийг сайжруулдаг ба энэхүү бэлдмэл нь Са+Д3 -ийн хосолмол найрлагатай бүтээгдэхүүн юм.

Ясны сийрэгжилт эрчимтэй явагдаж буй цэвэршилтийн насны эмэгтэй витамин А-г өндөр тунгаар хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэйг анхаараарай.

Хооллолт болон зүрх судасны өвчлөл

Цэвэршилт болон цэвэршилтийн дараа зүрх судасны өвчний эрсдэл нэмэгддэг тул түүнээс сэргийлэх хооллолтын дэглэм барих нь зохимжтой.

  • Ханасан өөх тосны хэрэглээг хасах – жишээлбэл, цөцгийн тосыг коконат тосоор солих, оливын тос хэрэглэх, наран цэцгийн тос хэрэглэх.
  • Долоо хоногт хоёр удаа загас хэрэглэх, тэр дундаа салмон, сардин зэрэг тос багатай загас
  • Давсны хэрэглээг өдөр 6грамаас хэтрүүлэхгүй байх, хамгийн чухал нь хүнсний бүтээгдэхүүн дээрх орцыг шалгаж байх.
  • Ислэг ихтэй хүнс хэрэглэх, бүхэл үрийн гурил, үр тариа, жимснүүд
  • Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах.

Хооллолт болон биеийн жин хянах

Цэвэршилтийн үед олонх эмэгтэйчүүд жин нэмэх хандлагатай байдаг бөгөөд энэ нь зүрх судасны болоод ясны эрүүл байдалд аль алинд нөлөөлдөг. Тиймээс биеийн жинг хянах нь цэвэршилтийн болон цэвэршилтийн дараах насны эмэгтэйчүүд анхаарах хэрэгтэй.

Биеийн жингийн индексийг 18,5-25 кг/м2 тогтмол бaрих өөрт тохирсон хооллолтын дэглэм, дасгал хөдөлгөөний дэглэмийг олж авах нь чухал байдаг. Үүнээс гадна хэвлийн тойргийг хянах арга ч байдаг. Хэвлийн тойрог 80см түүнээс дээш бол эрсдэлтэй, 88 болон түүнээс дээш бол өндөр эрсдэлтэй гэж үнэлдэг.

Хооллолт, нэмэлт бэлдмэл болон цэвэршилтийн зовиурууд

Цэвэршилтийн үед хооллолтын дэглэмээс гадна, нэмэлт бэлдмэлүүд /витамин, кальци / болон ургамалын гаралтай бэлдмэлүүд цэвэршилтийн зовиур, эмгэгүүдийг бууруулах нөлөөтэй байдаг. Ялангуяа, сүүлийн үед ургамлын эм даавар /фитоэстроген, үүнд изофлавон болон лигнанс багтдаг/, хүний эм бэлгийн даавартай ижил бүтэцтэй тул цэвэршилтийн үеийн зовиурыг маш үр дүнтэй бууруулдаг.

            Изофлавон нь хүнсэнд шар буурцаг, шошийн төрлийн ургамал, мэшил, дү-пү болон шар буурцгийн ундаа, түүнээс гаргаж авсан нэмэлт бэлдмэлд агуулагддаг. Изофлавон нь цэвэршилтийн үеийн халуу оргих болон үтрээний хуурайшилтыг бууруулдаг болох нь олон судалгаагаар батлагдсаар байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.