Шүдний эрүүл ахуйд GutPro ПРОБИОТИК нөлөөлөх нь

Судалгаагаар пробиотик бичил биетнүүд нь амны хөндийн шүдний цоорол үүсгэгч нянгуудын шүд цоолох үйлчилгээг удаашруулах үйлчилгээтэй болох нь батлагдсан (Lactobacillus salivarius).

ДЭМБ-ийн тодорхойлсноор Пробиотик буюу ашигтай бактер гэдэг нь бие организмд тодорхой тоо хэмжээгээр байдаг бөгөөд орчин тойрныхоо эмгэг төрүүлэгч бичил биетүүдийг дарангуйлж, бие организмд эерэг нөлөө үзүүлдэг бүлэг ашигтай бактеруудыг хэлдэг байна.

Пробиотикуудыг өнөө үед халдварт өвчин болон харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ашиглаж байна (Hatakka and Saxelin 2008.) Дэлхийн ихэнхи орнуудад пробиотикийг балчир насны хүүхдэд хүнсний нэмэлт байдлаар өгөхийг зөвлөдөг бөгөөд учир нь эдгээр бичил биетүүд нь хүүхдийн дархлалын системийг удаан хугацааны туршид тогтвортой дэмжиж сайжруулдаг. Энэ зорилгоор  Bifidobacterium lactis болон Lactobacillus rhamnosus-ыг ашигладаг (Rautava et al. 2009). Пробиотикуудыг амаар залгиулсны дараа хоол боловсруулах эрхтэнд тархаж, шаардлагатай эрхтэн дээрээ очиж суурьшдаг.

Судалгаагаар пробиотик бичил биетнүүд нь амны хөндийн шүдний цоорол үүсгэгч нянгуудын шүд цоолох үйлчилгээг удаашруулах үйлчилгээтэй болох нь батлагдсан(Lactobacillus salivarius). Түүнчлэн пробиотик бичил биетнүүдийг амны хөндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүнүүдэд шингээж өгч шүдний холбоосын үрэвсэл, амны эвгүй үнэр дарах зэрэгт хэрэглэж байна.

#GutPro7 болон #GutPro10 нь найрлагандаа дараах 3 омогийн 7 ба 10 төрлийн ашигтай бактеруудыг агуулж өгснөөрөө таны шүдний эрүүл ахуйг хангахаас гадна дархлаа дэмжих, холестерин бууруулах, хоол боловсруулах замын үйл ажиллагааг дэмжих зэрэг маш олон талын ач холбогдолтой.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.