Яагаад Пробиотик, Омега-3ыг хамт хэрэглэх нь ашиг тус өндөртэй байна вэ?

Пробиотикийг омега-3 тосны хүчилтэй хослуулснаар дархлааны зохицуулалтанд нөлөөлдөг гэдэсний бичил биетийг бэхжүүлдэг найдвартай арга болохыг эрдэмтдийг баг тогтоожээ. Омега-3 тосны хүчил ба пробиотикуудын эерэг нөлөө нь хоол боловсруулах эрхтний эрүүл мэндэд тустай байгаад зогсохгүй мэдрэлийн системийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна.  

  • Омега-3 тосны хүчил нь пребиотик нэгдлүүдийн үүрэг гүйцэтгэж, гэдэсний эрүүл микробиотыг нэмэгдүүлэхэд тустай.
  • Омега-3 тосны хүчил ба пробиотикийг хоёуланг нь хэрэглэх нь метаболизмын эерэг үр дүнг авчирдаг ба ялангуяа чихрийн шижин өвчтэй хүмүүст нэн тохиромжтой бөгөөд цусан дахь сахарын хэмжээ, инсулины солилцоог сайжруулдаг.
  • Пробиотик, омега-3 тосны хүчлийг хоол хүнснээс болон нэмэлт тэжээлээс авснаар гэдэсний бичил биетнийг нэмэгдүүлж, улмаар үрэвслийг бууруулдаг болохыг судалгаагаар харуулсан байна.

Судалгаандаа омега-3 тосны хүчлүүдийн пребиотик нөлөөг пробиотикуудын гэдэс тэнцвэржүүлэх нөлөөтэй хослуулж болохыг баримт нотолгоонд үндэслэн тусгажээ.

Омега-3 тосны хүчил нь гэдэс дотрын бичил биетэнтэй харилцан үйлчилдэг бөгөөд липополисахаридын түвшинг нэмэгдүүлж, липополисахаридыг үүсгэдэг бактериудыг бууруулдаг.

Мөн омега-3 тосны хүчил нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, бичил биетний экосистемийг эерэгээр өөрчилж чаддаг.

Өөх тос ихтэй хооллолтын улмаас липополисахаридын хэмжээ нэмэгддэг ба улмаар бодисын солилцооны эндотоксеми, өөхний эдүүдийн үрэвсэл, бодисын солилцооны эмгэг үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.

Омега-3 тосны хүчлийг порбиотиктой хослуулан хэрэглэх нь үрэвсэл үүсэхээс урьдчилан сэргийлэх эмийн бус эмчилгээ болж байдаг. Ялангуяа өндөр настай, хэт таргалалттай хүмүүс гэх мэт системийн үрэвсэл ихэссэн хүмүүст тохиромжтой.  

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.