ПРОБИОТИК ХООЛ ШИНГЭЭХ ҮҮ?

ПРОБИОТИКИЙН ҮҮРЭГ

  • Хориглох үүрэг (Эмгэг төрөгч нян бактери болон вирус гэдэсний хана руу нэвтрэхээс урьдчилан сэргийлнэ)
  • Бактероцит (Бактерийг устгах буюу идэвхгүй болгодог)
  • Тэжээлийн үүрэг (Эрдэс, амин дэмийн шимэгдэлтийг нэмэгдүүлдэг)
  • В1, B6, B, B12, K зэрэг витаминуудыг нийлэгжүүлэх
  • Бодисын солилцооны үүрэгтэй
  • Дархлаа дэмжих
  • Харшлын урвалыг дарангуйлах
  • Цусан дахь холестериний түвшинг хянах г.м бидний бие махбодид олон үүрэг гүйцэтгэдэг.
  • Хоол боловсруулалтыг дэмжих

ХООЛ ШИНГЭЭЛТИЙГ ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛЭХ ВЭ?

  • Пробиотик хэрэглэх- Пробиотик нь:
    • Ходоодонд байх хоол боловсруулах үүрэгтэй бактерийн өсөлтийг дэмжинэ
    • Ходоодны цочромтгой байдлыг бууруулж, халдвараас сэргийлнэ
    • Хоол хүнс дамжин өнгөрөх хугацааг хурдасгадаг байна
    • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний тэнцвэрийг хангах
    • Хий дүүрэнгийг багасгах г.м олон талын ашигтай.
Ходоод гэдэсний ашигтай болон ашиггүй бактери
  • Шингэн зүйл уух- Хоёр цаг тутамд 200 мл ус уух
  • Зажилах- Хоол боловсруулалт ходоод биш аманд эхэлдэг. Тиймээс хоол хүнсийг сайтар жижиглэж зажилласны дараа л залгих хэрэгтэй. Шүлсэнд нүүрс ус нь эхний задралд ордог.
  • Хооллох дадал- Тодорхой цагт хооллох нь боловсруулалтанд тустай бөгөөд өдөрт 5-6 удаа бага багаар хооллох хэрэгтэй.
  • Хоол хүнсээ зөв зохицуулах- Хоорондоо зохицох болон үл зохицох хоол хүнс гэж байдаг бөгөөд эдгээр нь таны хоол боловсруулалтанд хамаатай юм.
  • Йога- Хэрвээ та хоол идсэний дараа боловсруулж шингээхэд хүндрэлтэй байдаг ба гэдэс дүүрэх зэрэг бие тань таагүй байдаг бол йогийн дасгал таньд тус болно.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.