Омега3 яагаад уух хэрэгтэй вэ?

Омега3  хамгийн гол үйлчлэл нь холестеринийг цуснаас цэвэрлэх юм.

Холестерин нь өөх тосыг бүрдүүлдэг үндсэн хэсгүүдийн нэг юм. Хэдийгээр бие махбодид холестерин хэрэгтэй байдаг боловч цусан дахь холестерины хэмжээ хэт ихсэх нь цусны урсгалд саад учруулж, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Цусаар эргэлдэх холестерины тодорхой хэсгийг хоол хүнснээс авдаг ч хүний бие махбод нь өөрт шаардлагатай холестериныг нийлэгжүүлж байдаг онцлогтой.

Холестеринийг дараах 2 төрөлд хуваана

  • Бага нягтралтай липопротеин буюу “муу” өөх тос нь таны артерийн судасны хананд наалдаж улмаар бөглөрөл, нарийсал үүсгэдэг.
  • Их нягтралтай липопротеин буюу “сайн” өөх тос нь илүүдэл холестеролыг цэвэрлэж үүрэгтэй.

Холестериний хэвийн хэмжээ

Цусан дахь холестериний хэвийн хэмжээ нь 3,0-6,0 ммоль/л.

БНЛП-ы холестериний цусан дахь хэвийн хэмжээ нь эрэгтэйчүүдэд 2,25-4,82 ммоль/л, эмэгтэйчүүдэд 1,92-4,51 ммоль/л.

ИНЛП-ы холестериний цусан дахь хэвийн хэмжээ нь эрэгтэйчүүдэд 0,7-1,73 ммоль/л, эмэгтэйчүүдэд 0,86-2,28 ммоль/л.

Цусан дахь холестерин ихсэлтийн хор уршиг:

·         Судасны хатуурал

·         Тархинд цус харвах өвчин

·         Зүрхний шигдээс

·         Таргалалт

·         Артерийн даралт ихсэх өвчин

·         Цөс чулуужих өвчин

·         Үе мөчний үрэвсэл

Холестерин бууруулах аргууд

Таны эрүүл амьдралын хэв маягийн өөрчлөлт нь эхний ээлжинд холестерин хуримтлагдахаас урьдчилан сэргийлэх болон бууруулах боломжтой.

  • Жимс, хүнсний ногоо, бүхэл үр тариаг онцолсон давс багатай хоолны дэглэмийг баримтлах
  • Малын гаралтай өөх тосны хэмжээг хязгаарлах
  • Жингээ хасах, эрүүл хэвийн жингээ хадгалах
  • Тамхинаас гарах
  • Долоо хоногийн ихэнх өдрүүдэд дор хаяж 30 минут дасгал хийх
  • Архи, согтууруулах ундааг хязгаарлах болон болж өгвөл огт хэрэглэхгүй байх
  • Стресс менежмент хийх
  • Холестерин бууруулах эм хэрэглэх

Холестерол эмчилгээний өндөр үр дүнд хүрэхэд EРA нь 465 болон DНА-375мг-аас багагүй байхаар АНУ-ын Эм Хүнсний Зохицуулалтын Байгууллагаас зөвөлсөн. Харин Ньюмакор Омега3 -ын EPA-460мг, DHA – 380мг байдаг бөгөөд эмчилгээний үр дүн өндөр байдаг юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.