Олон төрлийн хоол идэх нь…

Амралт зугаалгын үе эхэлсэнтэй холбоотой таны аялалын ширээн дээр төрөл бүрийн тансаг хоол хүнс, идээ ундааны дээж, амттан байх нь ойлгомжтой.

Гэхдээ ширээн дээр байгаа зүйлсийг  алийг нь юутай зохицуулж идэх вэ гэдэг чухал байдаг. Тухайлбал, хүнд махан хоол(хорхог, боодог, шорлог) идвэл хөнгөн ногоон зууштай хольж идэж болно. Майонезтой төмсний салат, майонезоор амталсан хүнс, даршилж, нөөцөлсөн, хагас болвсруулсан хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Учир нь майонез нь тосны агууламж ихтэй. Үүн дээр төмс, вандуй, хиам зэргийг холиж идэхээр хүнд хоол болж байгаа юм. Ер нь хоолныхоо хачир нь юу байхыг зөв сонгох хэрэгтэй. Мах, төмсийг хамт идэхгүй байх бас чухал. Эдгээрийг хольж хэрэглэснээр бас л шингэхэд маш хүнд хоол болж байгаа юм. Махан хүнсийг аль болох хөнгөн ногоон зууштай хольж хэрэглэх нь зүйтэй. Амралтын өдрүүдэд ердийн үеэс илүү их идэж, олон төрлийн зүйлсийг хольж хэрэглэдэг учраас хоол шингээх ферментийн бэлдмэл (ПАНТИРАЗ) хэрэглэж болно.

Гэхдээ 1 удаа шингэн бие засах, гэдэс базалж олон удаа гүйлгэх, суулгахыг ялгаж ойлгох хэрэгтэй. Хоол боловсруулалт хямарч (их идсэний маргааш өглөө), 1-2 удаа шингэн баавал буцалсан ус, монгол бор цай хангалттай хэмжээгээр ууж, хоол боловсруулах фермент (ПАНТИРАЗ) уугаад ажиглана. Гүйлгэлт зогсохгүй, базалж өвдөх, хий дүлж, огих бөөлжих зовиур гарвал яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.