#Иноклим хэдэн кг шар буурцагтай тэнцэх вэ?

#Иноклим Изофлавон-ооор баялаг даавар төст бодис юм.

Япон эмэгтэйчүүд болон цагаан хоолтон эмэгтэйчүүдэд  цэвэрших хам шинж  бага илэрдэг нь тэд  шар буурцагны изофлавон агуулсан хүнсийг түлхүү хэрэглэдэгтэй холбоотой. Изофлавон нь фитоэстроген бөгөөд бүтэц болон молекул жингээрээ эм бэлгийн даавар болох эстрогентэй төстэй учир судасны хана, тархи, өндгөвч, хөхний булчирхай, ясны эд дэх бетта рецепторт /87%/ сонгомлоор үйлчилж эстрогений үйлчилгээг үзүүлнэ. Ялангуяа цэвэршилтээс урьдчилан сэргийлэх буюу цэвэрших хам шинжийг удаашруулна.  Эстроген төст үйлчилгээ үзүүлдэг изофлавон нь бэлгийн замын салст бүрхэвчийн эдийн хэт өсөлтийг идэвхжүүлдэггүй учир  дааврын хамааралтай хавдраас урьдчилан сэргийлэх давуу талтай.

  Иноклим бол генистин болон даидзин гэсэн 2 изофлавоноор баялаг шар буурцагны  хүнсний нэмэлт бүтээгдэхүүн юм.

#Иноклим даавар орлуулах эмчилгээний аюулгүй хувилбар

•Цэвэршилтийн эрт үеийн шинж тэмдгүүдэд үр дүнтэй

•Ясны эдийн минераль найрлага буурахаас хамгаалснаар (Ca шимэгдэлтийг нэмэгдүүлдэг) остеопороз үүсэхээс урдчилан сэргийлдэг.

Цэвэршилтийн шинж тэмдгийг арилгах 100% Франц улсад үйлдвэрлэсэн шар буурцагнаас гаргаж авсан Иноклим танд тусална.

•Сийвэнгийн нийт холестерин бууруулах үйлчилгээ үзүүлснээр зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг бууруулдаг.

•Даавар орлуулах эмчилгээнээс ялгаатай нь цэвэршилтийн үед байгаа эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтэнүүдэд хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэггүй бөгөөд харин бууруулдаг тэр дундаа хөхний хавдар үүсэх эрсдэлийг бууруулдаг байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.