Гиалуроны хүчлийн гайхамшигт 7 ашиг тус

Гиалуроны хүчил нь хүний бие махбодид байдаг байгалийн гаралтай бодис бөгөөд түүний 50 орчим хувь нь арьсанд байдаг. Эд эсийг чийгтэй байлгахын тулд усыг хадгалах үүрэгтэй гиалуроны хүчил нь арьсыг залуу, гэрэлтсэн болгодог. Нас нэмэх тусам гиалуроны хүчлийн хэмжээ аажмаар буурч эхэлдэг учраас нэмэлт тэжээлээр авч байх хэрэгтэй болдог.

Гиалуроны хүчил хэрэглэснээр авч болох 7 ашиг тус

1. Арьсыг чийгшүүлдэг.

Гиалуроны хүчил нь арьсанд чийгийг шингээж, хадгалах онцгой чадвартай бөгөөд арьсны өнгийг сэргээж толигор болгодог.

2. Тослог арьсанд ч мөн тохиромжтой.

Гиалуроны хүчил нь зөвхөн хуурайшсан болон хуурай арьсанд зориулагдсан биш бөгөөд найрлага нь бүх төрлийн арьсанд, бүр тослог арьсанд ч ашиг тустай.

3. Үрчлээг багасгаж харагдуулдаг.

Хялгасан үрчлээ болон гүн үрчлээ нь хуурай болон хуурайшсан арьсанд илүү тод харагддаг. Гиалуроны хүчил нь арьсанд чийг өгсөнөөр арьсны бүтцийг илт толигор болгож улмаар үрчлээс тод харагдахгүй болно.

4. Арьсыг уян хатан болгодог.

Хүүхдийн булцгар, уян хатан арьсны нууц нь гиалуроны хүчил байдаг. Хөгшрөлт явагдах тусам арьсныха уян хатан чанарыг хадгалахын тулд гиалуроны түвшинг байнга нэмэгдүүлж байх хэрэгтэй.

5. Арьсыг хамгаалдаг. 

Арьсны өнгөн гадаргуу гадны нөлөөнд хамгийн эхэнд өртдөг. Хэрвээ арьсны гадаргуу чийг багатай байвал арьс гадны нөлөөнд цочрох нь амархан байдаг. Харин гиалуроны хүчил нь таны арьсны дээд хэсэгт чийгээр тэтгэгч усан хамгаалалтыг бий болгодог.

6. Арьсыг сэргээдэг

Гиалуроны хүчил нь арьс өөр өөрийгөө эдгээж, нөхөн сэргээх явцыг идэвхжүүлдэг.

7. Антиоксидантын үүрэг гүйцэтгэдэг.

Гиалуроны хүчил нь арьсыг чийгшүүлж хамгаалахаас гадна өөрөө антиоксидант тул арьсыг улам хөгшрүүлдэг чөлөөт радикалиас үүсэлтэй эсийн гэмтлийг арилгахад тусалдаг.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.