Хүүхдийн тань харшил ЭЭЖ танаас хамааралтай юу?

Хооллолт болон амьдралын хэв маяг, гадаад орчны бохирдол зэргээс үүдэлтэй  хүүхдийн харшлын өвчин ихсэх хандлагатай байна.

Хүүхдийн харшил өвчнөөс ялангуяа хөхүүл насны хүүхдэд түгээмэл тохиолддог нь шүүдэст эмзэгшил буюу ДИАТЕЗ юм.

Энэ өвчний үед хүүхдийн бие махбодь хүнс тэжээлийн зүйлд хэт мэдрэмтгий болж, улмаар биеийн эсэргүүцэл нь суларч өвчлөлд амархан өртөх ба арьс, салст бүрхэвчүүд нь илүү цочрон үрэвсдэг байна.

Харшлын өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс:

  • Эцэг эхээс дамжиж удамшсан харшилд өртөмтгий байдал,
  • Эхийн жирэмсэн үеийн хордлого, ханиад,
  • Эхийн архаг өвчнүүд,
  • Эхийн жирэмсэн үедээ хүнд, хортой нөхцөд ажиллаж байсан зэрэг нь нөлөөлнө.

Хүүхдийг бага сартай байхад нь эмчлэн эдгэрүүлэхгүй бол өсч том болох тусам харшил үүсгэгч олон бодистой хавьтах тул эмчилгээ хийхэд төвөгтэй, хэцүү болдог.

Урьдчилан сэргийлэлт:

  • Эхчүүдийн жирэмсэн үеийн хоолны дэглэм, эрүүл мэндийн байдлаас ихээхэн шалтгаалах тул юуны түрүүнд эрүүлжүүлэх эмчилгээг хийлгэх нь зүйтэй.
  • Жирэмсний сүүлийн саруудад харшил үүсгэгч хоол хүнсийг хэрэглэхгүй байх,
  • Ажил амралтаа зохицуулан сайн амарч, цэвэр агаарт тогтмол гарах,
  • Онцын шаардлагагүй бол эм тариа, ялангуяа антибиотик хэрэглэхгүй байх
  • Архи уух, тамхи татах зэрэг хорт зуршлыг цээрлэх

Жирэмсэн үедээ ялангуяа жирэмсний сүүлийн 3 сард Гат про ашигтай бактерийг хэрэглэснээр та хүүхдээ харшлын өвчнөөс хамгаалах боломжтой.

Жирэмсэн үед #GutPro10 хэрэглэхийнач тус юу вэ?

Пробиотикууд нь хоол хүнс, нэмэлт тэжээлээс үл хамааран хоол боловсруулах тогтолцоог илүү үр дүнтэй ажиллуулахад тусалдаг. Таны гэдэс дотор хоол хүнс зөөж, муу бактериудыг багасгах нь эрүүл мэндийн хүндрэл гарах магадлалыг бууруулахад тусалдаг.

“Жирэмсэн үед загасны тосны нэмэлт тэжээл, пробиотик хэрэглэх нь хүүхдэд харшил үүсгэх эрсдэлийг бууруулж байна” гэж The Independent сайтад мэдээлсэн байна.

“Эрүүл бактери” гэж нэрлэгддэг #GutPro10 пробиотик бэлдмэлийг авах нь хүүхдийн экзем гарах магадлалыг 22% -иар бууруулж болох боловч жирэмсэн эсвэл хөхүүл үедээ нэмэлт тэжээл авч байсан эмэгтэйчүүд, эсвэл нялх хүүхэд байхдаа нэмэлт тэжээл авч байсан эсэх нь тодорхойгүй байна. Иймээс аль аль үед нь #GutPro ашигтай бактери өгөх нь сайн нөлөөтэй байна гэдэг нь харагдаж байгаа юм.

Хэд хэдэн судалгаагаар дархлааны системийг өдөөж, чиглүүлэхэд ходоод гэдэсний замд агуулагдах нянгийн ач холбогдлыг харуулсаар байна.

Хүнсний харшлаас урьдчилан сэргийлэх, эмчлэхэд пробиотик бэлдмэл бүхий ашигтай нянг хэрэглэх нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Саяхан хийсэн судалгаанд атопик дерматит бүхий 230 нялх хүүхдийг судалж, үнээний сүүний харшилтай болохыг тогтоосон бөгөөд нярай хүүхдэд 4 долоо хоногийн турш Lactobacillus ашигтай бактерийг өгөхөд системчилсэн байдлаар дархлаа өдөөгдөж хүүхдийн харшил өвчнийг багасаж байна гэдэг дүгнэлт гарсан.

Эрүүл мэнд онцлох

Гат Про 10

Эрүүл мэнд онцлох

Гат Про 7

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.