Хүүхдийн сэтгэлзүйн хөгжлийн онцлогууд

Хөгжлийн аль нэг шатанд зөрчил будлиан үүсэх, өв тэгш бус гэр бүлийн буруу хүмүүжилтэй байх зэрэг нь цаашдын амьдралд сөрөг үр дагавруудыг дагуулж байдаг хэмээн тайлбарласан.

Австрийн эрдэмтэн Психоанализын онолыг үндэслэгч Зигмунд Фрейд “Сэтгэц бэлгийн хөгжил” хэмээх онолыг дэвшүүлсэн байдаг ба ихэнх улс оронд энэ үзэл баримтлалыг бусад хөгжлийн онолуудаас илүүд судалж авч үздэг. Хөгжлийн аль нэг шатанд зөрчил будлиан үүсэх, өв тэгш бус гэр бүлийн буруу хүмүүжилтэй байх зэрэг нь цаашдын амьдралд сөрөг үр дагавруудыг дагуулж байдаг хэмээн тайлбарласан. Үүний талаар товчхон бөгөөд ойлгомжтой дэлгэрүүлж өгье.

Хүн анх төрсөн цагаас эхлээд СЭТГЭЦ БЭЛГИЙН ХӨГЖЛИЙН 5 үе шатыг туулж өнгөрүүлдэг.

  1. Амны үе шат (0-1 нас)

Хүүхэд анх төрөхдөө л амьдралын хамгийн чухал хэрэгцээ болох амьсгалах, хөхөх гэсэн хоёрхон рефлекстэй төрдөг. Гараараа хүрч мэдрэхээс илүү амандаа хийж танин мэддэг үе бол энэ нас. Ээжийнхээ хөхийг, угж, соска, эрхий хуруугаа хөхөх гэх мэт зүйлсийг бага багаар танин мэдэж дур хүслээ хангаж байдаг гэж үздэг. Амандаа хийх гээд байгаа зүйлсийг нь ариутгаад цэвэрлээд өгчихөд л бүх зүйл амархан болно. Нэг удаа амандаа хийгээд танин мэдсэн зүйлээ тэр болгон дахин дахин амандаа хийхгүйг та анзаарна.

Энэ үед эцэг эхчүүдийн анхаарах зүйл нь: хөхөө сайн хөхүүлэх, хугацаанаас нь эрт хөхнөөс гаргахгүй байх, хөхүүлэхгүй удахаас зайлсхийх, амандаа хийсэн зүйлийг нь булааж авахгүй байх, амандаа хийлээ гэж хүүхдээ шийтгэхгүй байх гэх мэт. Энэ үед будлиан үүсвэл ирээдүйд сэтгэл түгшимтгий, айж сандрах хандлагатай, архи тамхи мансууруулах бодист донтох эрсдэлтэй болдог хэмээн үзжээ.

Зөвлөмж: Амны үе шатандаа байгаа хүүхэдтэй ээж аавууд хүүхдийн аманд орох зүйлсийг ариутгахахад тохиромжтой бактер, вирус, мөөгөнцрийг устгах үйлчилгээтэй #ДЕРМОБАКТЕР-ийг санал болгож байна. Албан ёсны зөвшөөрөлтэйгөөр манай улсад худалдаалагддаг ба яг одоогийн цар тахлын үед хамгийн тохиромжтой ариутгалын бодис буюу Covid-19-ийг гадаргуугаас бүрэн устгадаг гэдэг нь судалгаагаар нотлогждээ. Түүнчлэн спиртийн агууламжгүй тул спиртэнд харшилтай хүмүүс гараа ариутгах, гэр орноо ариутгахад тохиромжтой байдаг.

2. Хошногоны үе шат (1-3 нас)

Бие дааж, аливаа юмыг өөрөө хийж сурдаг үе. Хөтөвчинд шээж бааж сурах, живхнээс гарах гэх мэт зохицуулгаа өөрөө удирдаж сурна. Энэ үед хүүхдэд өөртөө итгэх итгэл, би чадна гэсэн эерэг зан чанарууд суурьшиж байдаг. Эцэг эхчүүд хүүхдээ дэмжиж урамшуулж, миний хүү/охин чадна гэдгийг өөрт нь сайн ойлгуулж ярилцах нь чухал. Хөтөвчинд сургахдаа маш тэвчээртэй тууштай хандаарай. Буруу зүйл хийж алдаа гаргахад нь хэзээ ч шийтгэж болохгүй, яагаад энэ нь буруу вэ гэдгийг тайлбарлаж ойлгуулах нь зөв. Шээж л байг гээд зөнд нь орхиж бас болохгүй. Энэ үед будлиан үүсвэл өөртөө итгэлгүй, хэт биеэ барьсан, эмх цэгцгүй замбараагүй, бусдыг хайхарч халамжилдаггүй байх зэрэг зан араншин бий болдог гэж үзсэн.

3. Бэлэг эрхтний үе шат (3-6 нас)

Эр эм хүйсийн ялгааг танин мэдэж эхэлдэг ба хүйсийн чиг баримжаа энэ үед бүрэлдэн тогтдог. Хүү нь ээждээ, охин нь аавдаа илүү хайртай байх гэх мэт зүйлс ажиглагддаг шүү дээ. Энэ үед аль нэг эцэг эх байхгүй ч юм уу, эсвэл аливаа асуудлыг эцэг эхчүүд хүчээр шийдэх гэж оролдох нь хүүхдийн зан төлөвт сөргөөр нөлөөлдөг буюу түрэмгий, уур уцаартай, асуудлыг хүчээр шийдэх гэсэн хандлагатай хүн болоход нөлөөлдөг. Эмэгтэй хүүхэд эрэгтэйн боожгойнд атаархах тохиолдол үүсч болдог ба энэ нь цаашид үргэлж өөрийгөө эрэгтэй хүнээс дорд үзэх, эрчүүдэд дарамтлуулах хандлагатай байх гэх мэт зан араншинг бий болгодог. Монголчуудын эрэгтэй хүүхдийг тамхилъя гэдэг зүйл дээр дахин нэг бодох хэрэгтэй болов уу?

4. Далд үе шат (6-13 нас)

Харьцангуй нам гүм, тайван үе. Амьдралын чадварууд, хобби, дуртай зүйлсээ танин мэдэж, хэвшүүлж байдаг үе. Буруу зөвийг таних, ойлгож ухамсарлах, шинээр юм сурахад хамгийн тохиромжтой үе буюу аливаад их хүлцэнгүй ханддаг. Нийгмийн харилцаанд орж эхлэх, найз нөхөдтэй болох, бусдыг таньж мэдэх, үлгэр дууриал авах шүтээнтэй болох гэх мэт зүйлс бүрэлдэн тогтож байдаг.

5. Бэлэг боловсролын үе шат (өсвөр наснаас хойшхи бүх хугацаа)

Бэлгийн бойжилтын шинжүүд ажиглагдаж эхлэх бөгөөд үерхэл нөхөрлөл, нэг нэгэндээ сайн болох, хайртай хүнтэйгээ учрах гэх мэт үйл явдлууд өрнөн тухайн бие хүн төлөвшинө. Сүүлийн 2 үе шатанд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ маш сайн ярилцаж, халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, буруу зөв, сайн муугийн ялгааг ойлгуулж, өөрсдөө хамгийн том үлгэр дууриал нь болж харуулах хэрэгтэй ба хүүхдүүд яг энэ үеүүдэд сайн сонсож, хүлцэнгүй хүлээж авдаг хамгийн тохиромжтой үе юм шүү.

Та хүүхдийнхээ сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудалд анхаарч, санаа тавихад эдгээр зүйлс хэрэг болно гэдэгт итгэлтэй байна. Мөн үүнийг заавал амьдралдаа хэрэгжүүлэх ёстой гэж тулгаагүй бөгөөд авах гээхийн ухаанаар хандаж, зөв гэж дүгнэсэн зүйлээ тунгаан бодоод хэт нэг зүйлд туйлшрахгүй байгаасай гэж хүсэж байна.

2 thoughts on “Хүүхдийн сэтгэлзүйн хөгжлийн онцлогууд

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.