Хоолны дэглэм үс уналтанд нөлөөлдөг үү?

Арьс, хумс, үсэнд тустай янз бүрийн амин дэм, тэжээллэг бодисууд байдаг. Бидний эрүүл мэндийн байдал, ууж байгаа эм, амин дэм, эрдэс бодисын дутагдал зэрэг нь үсний ургалт болон үсний бат бөх чанарт нөлөөлдөг. Хоол тэжээл үсний эрүүл мэндтэй хэрхэн холбогддог талаар судалгаа сүүлийн жилүүдэд ихээр хийгдэж байна.

Үс унах нь ямар амин дэм, шим тэжээлийн дутагдалтай холбоотой вэ?

Төмрийн дутагдал, цус багадалт нь үсний эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй гэж үздэг байна. Үсний уналттай зарим өвчтөнд төмрийн дутагдал байдаг гэсэн нотолгоо байдаг ба энэ нь үс ургалтанд сөргөөр нөлөөлдөг байна.

Төмөр нь хүний бие махбодид олон янзын үүрэг гүйцэтгэдэг маш чухал ач холбогдолтой эрдэс бодис юм. Сарын тэмдгийн мөчлөгөөс үүдэн эмэгтэйчүүд эрчүүдээс илүү төмрийн дутагдалтай байдаг хандлагтай. Хэрэв таньд төмөр дутагдаж байгаа бол витамин С уугаарай. Витсмин С нь төмрийн шингээлтийг сайжруулдаг.

Феросом форте төмрийн бэлдмэл нь жимсний амттай уухад ямар нэгэн эвгүй амт, үнэргүй бөгөөд ходоод өвтгөж, өтгөн хатаадаггүй давуу талтай байдаг юм.

Үс уналт мөн цайрын дутагдлаас үүсэлтэй гэж үздэг бөгөөд зарим төрлийн үс халцралтын шалтгаантай болдог байна. Үр тариа, мах, сүүн бүтээгдэхүүнд цайр агуулагддаг. Гэвч цайрын түвшин хэт өндөр байх нь цус багадахад хүргэдэг тул цайрыг нэмэлтээр уухаасаа өмнө эмчид үзүүлж зөвлөгөө авах нь чухал.

Ашигтай бактери нь мөн үс уналтын үед уух шаардлагатай эрдэс бодис байдаг. Цайр агуулсан 5 тэрбум ашигтай бактери GutPro7 хэмээх бүтээгдэхүүн үүнийг шийдэж өгнө.

В12, Биотин, Ниацин, Фолат зэрэг В-ийн төрлийн витамин нь үс ургалттай холбоотой байдаг ба эдгээр витамин дутагдвал үс унах бас нэгээн шалтгаан болдог.

Витамины дутагдлаас болж үс унаж байгаа эсэхийг мэдэх хамгийн сайн арга бол ерөнхий эмчтэй зөвлөлдөх бөгөөд шаардлагатай бол витамин, эрдэс бодисын түвшинг цусны шинжилгээгээр шалгаж болно.

Мөн хуйхаа үнэгүй оношлуулж болох бөгөөд та захиалгаа өгөөрэй 77117171

Хоолны дэглэм нь бидний үсэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хатуу хоолны дэглэм нь зөвхөн үсэнд төдийгүй эрүүл мэндэд нөлөөлдөг. Хэрэв та хязгаарлагдмал хоол хүнс хэрэглэвэл эсвэл хэт бага идвэл үс шингэрч бас унаж болно. Хэт хатуу дагаж мөрдөхөд хэцүү хоолны дэглэмээс зайлсхийхийг хичээгээрэй. Учир нь таны биед шаардлагатай чухал шим тэжээлийг хангалттай авч чадахгүй байж магадгүй юм.

Хэрэв таны үс уналт тодорхой витамины дутагдлаас үүдэлтэй бөгөөд та хоол хүнснээсээ хангалттай олж авч чадахгүй байгаа бол үсний нэмэлт тэжээл хэрэглээд үзээрэй. Хамгийн чухал нь зөв хоолны дэглэм барьж байх ёстой бөгөөд ингэснээр та олон төрлийн амин дэм, эрдэс бодисыг хоол хүнснээс авах боломжтой юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.