#GutPro10 Пробиотик #GutPro7

Пробиотик (ашигтай бактери) нь хүний бие дэх ашигтай бактер бөгөөд хүний биед 1-1,5 тэрбум ашигтай бактер байдаг. Хүний биед дунджаар 1-2 кг орчим олон төрлийн бичил организм бактери байдаг. Үүний 60% нь хүний ялгадсаар гадагшилж байдаг. Тиймээс хоол хүнс болон нэмэлт тэжээлээр дамжуулан ашигтай бактериа нөхөж байх ёстой. Пробиотик нь бие махбодийн дархлааг тэнцвэржүүлэх, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, гэдэсний цочмог болон архаг үрэвсэл, суулгалт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх болон шээс бэлгийн замын халдварууд, төрөл бүрийн харшил зэрэг олон өвчний эмчилгээнд хэрэглэнэ.

Пробиотикийн ашиг тус

  1. Хүний дархлааны системийн 90% нь хоол боловсруулах замд байршдаг бөгөөд пробиотик хэрэглэснээр дархлааны системийг тэнцвэржүүлэх замаар гадны бусад эмгэг бактеруудаас хамгаалах болон хеликобактерийн тоог цөөрүүлнэ. Мөн суудлын ажилтай, хөдөлгөөний дутагдалтай хүмүүс ашигтай  бактериа нөхөхийн тулд хэрэглэвэл хоол боловсруулах замын бүх төрлийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, хоолны шингэц муудах, таргалалт, суулгалт, өтгөн хаталт, гэдэсний халдварын үед хэрэглэвэл зохимжтой. 
  2. Пробиотикуудад харшлах нөлөө байхгүй харин ч дархлааны системийг тэнцвэржүүлдэг тул харшил, астматай хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.
  3. Жирэмсэн эхчүүд пробиотик хэрэглэснээр өтгөн хаталтаас сэргийлэх, дархлаагаа дэмжих, төрсний дараа хэвийн жиндээ хурдан очихоос гадна хэвлий дэх ургийг тэжээлт орчноор хангаснаар удахгүй мэндлэх үрдээ ашигтай бактер дамжуулан, эрүүл, дархлаа сайтай хүүхэд төрөх боломжоор хангаж өгнө.
  4. Антибиотик нь хэвийн ба эмгэг бактерийн аль алиныг нь устгадаг учир антибиотик эмчилгээний эхний өдрөөс пробиотикийг хэрэглэнэ.
  5. Хүний бие дэх холестрины түвшинг барьж, тэнцвэржүүлж байдаг тул илүүдэл жинтэйгээ тэмцэж буй хүн бүр хэрэглэнэ.  
  6. Бага насны хүүхдийн гэдэсний бичил орчин бүрэн өсөж, хөгжөөгүй байдаг учраас гадны биетэд илүү өртөмтгий эмзэг байдаг. Хүүхдийн гэдэсний бичил орчин хоол тэжээлдээ дасан зохицох, эд эрхтний үйл ажиллагаа бүрэн гүйцэд бүрэлдэж тогтотлоогэдэс дүүрэх, суулгах, өтгөн хатах зэрэг өвчлөлөөр өвддөг. Хүний гэдэс ходоодонд хоол боловсруулахад шаардлагатай салст бүрхэвч, өнгөр гэж байдаг. Энэ салст бүрхэвч нь гадны эмгэг бактериудаас хамгаалах үүрэгтэй. Хүүхэд олон суулгаж гүйлгээд байхаар өнгөргүй болчихсон байдаг. Энэ нь эмгэг нянгаас үүдээд биед байх ашигтай бактери пробиотик нь байхгүй болчихсоныг хэлж байгаа юм. Үүнийг пробиотик хэрэглэснээр ашигтай бактерийг байх ёстой хэмжээнд нь барьж, аминхүчлийг организмд нийлэгжүүлж, хүний биед байршуулж өгдөг. Ийм учраас пробиотикууд нь гадны эмгэг бактериуд нянгаас хамгаалах үүрэгтэй байдаг.

Нэмэлт мэдээлэл:

Пробиотикийг хэрэглэхэд улирлын заалт байхгүй. Одоо Улаанбаатарт  гэхэд өвөлдөө агаарын бохирдол, зундаа хөрсний бохирдол, зун намрын улиралд харшилт ургамлуудаас үүдэж харшлын гаралтай өвчлөлүүд нэмэгддэг. Эдгээр хүчин зүйлсээс болоод биед байх ёстой ашигтай бактериуд багассанаар аливаа өвчлөлд өртөх эрсдэл нэмэгддэг. Тэгэхээр зэрэг улирал харгалзалгүй тогтмол хэрэглэж байх нь аль болох хүний эрүүл мэндэд тустай.

Эрүүл мэнд онцлох

Гат Про 10

Эрүүл мэнд онцлох

Гат Про 7

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.