Гэртээ байхдаа хийх 7 зүйл

Гарах боломжгүй, найзуудтайгаа уулзаж чадахгүй, фитнэссд явж чадахгүй зэрэг нь уйтгартай санагдаж магадгүй. Зурагт үзэж, буйдан дээр өнжих нь таны сэтгэл санааг хэсэг хугацаанд дэмжиж болох ч урт хугацааг энэ байдлаар өнгөрөөх нь харамсалтай байж болох юм.

Цаг зав хангалттай байгаагүйгээс болж сурмаар байсан ч хойш нь тависан зүйлсээ санаарай. Магадгүй та шинэ чадвар өөртөө суулгах, шинэ жор туршиж хоол хийж үзэхийг хүссэн ч хойш тависаар л байсан уу. Тэгвэл яг одоо энэ бүгдийг хийх цаг бидэнд олдоод байна. Доор таныг хэрхэн үр бүтээлтэй өдрөө өнгөрөөж болох зөвөлгөөг хүргэж байна.

  1. Өглөөг сайхан эхлүүлэх

Юу таны сэтгэлийг сэргээдэг вэ? Аяга кофе уух, сунгалтын дасгал хийх, дуртай дуугаа сонсох зэрэг таныг аз жаргалтай болгодог энгийн зүйлээр өглөөг угтаарай. Ингэснээр таны бие эрч хүчтэй, хурдан хугацаанд сэргэх ба нүдээ нээгээд л утсаа шалгахаа азнаарай.

2. Өөртөө зориулж хувцаслаарай

Гоё ганган байх нь таны сэтгэлийг сэргээдэг бол гэртээ өдөржин өмсдөг биед эвтэйхэн хувцасаа хааяа мартаад зөвхөн өөртөө зориулж хувцаслаж ягаад болохгүй гэж?

3. Орчноо цэвэр байлгах

Цэвэр цэмцгэр орчинд байх нь таныг тайвшруулж сайхан мэдрэмж төрүүлдэг. Хэрвээ та хараахан гэрээ цэмбийлгэж амжаагүй бол энэ цаг бол танд олдож буй боломж юм. Өөрийн гэрээ танд эрч хүч өгдөг газар болгоорой.

4. Төлөвлөгөө гаргах

Эдгээр өдрүүдэд хийхийг хүссэн зүйлсийн жагсаалт гаргаж өөрт харагдахаар газар байлгаарай. Харин дараа нь хийсэн зүйлсээ ард тэмдэглээд байгаарай. Ингэснээр та өөрөөрөө бахархах, үр бүтээлтэй байсан мэдрэмж авах давуу талтай.

5. Олон нийтийн сүлжээнээс холдох

Мэдээлэл сайтай байх хэрэгтэй ч хэтэрхий их мэдээлэл авснаар та сэтгэлээр унах, дэмий тэвдэж болох юм. Мөн өөрийгөө бусад хүмүүстэй харицуулах хэрэггүй. Өөрийн хийхийг хүссэн зүйлсээ хийж, хэрэггүй дүүт дохиог хагаарай.

6. Гэр бүл, найз нөхөдтэйгээ холбогдох

Цахим байдлаар хайртай нэгэнтэйгээ холбогдох нь хамгийн хялбар хийгдэх болсон энэ үед та гэр бүл, найз нартайгаа холбогдоорой. Баасан гарагийн орой цахимаар оройн хоол идэж тоглоом тоглож хөгжилдөөрэй.

7. Гэр бүлийнхээ дархлааг дэмжих

Ашигтай бактер хэрэглэж хэвших нь дээр дурдсан сэтгэлзүйн олон асуудлуудаас сэргийлж, хэвийн болгодог гэдгийг гадны оронд хийгдсэн судалгаанууд баталсаар байна. Энэ бол сэтгэлзүйгээ эрүүл байлгах маш хялбар бөгөөд үр дүн сайтай арга юм. Зөвхөн сэтгэлзүйд сайнаар нөлөөлөөд зогсохгүй өөр олон эерэг үр дагавартай гэдгийг энд дурдах нь ч бараг илүүц биз, та үүний талаар сүүлийн үед мэдээллийн хэрэгсэл болгоноор авч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Өглөө босоод ус уудаг шигээ, хэрэглэхэд маш амархан болгож өгсөн Gut Pro 10 (том хүнд) эсвэл Gut Pro 7 (хүүхдэд)–г нэг уутыг шууд уухад л хангалттай. Ингэж хэвшүүлснээр та сэтгэл санааны олон таагүй асуудлуудаас ангижирч чадна гээд боддоо

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.