Коллаген нэмэлтээр уух нь танд ямар хэрэгтэй вэ?

Коллагены нэмэлт тэжээл яагаад уух хэрэгтэй вэ?

Хүний арьс 75% коллагенээс бүрддэг бөгөөд 25 наснаас хойш коллагены нийлэгжилт жилд 1.5% -иар буурч, 45 наснаас хойш коллагены хэмжээ 30% хүртэл буурдаг.

Коллаген нь арьсны бат бөх байдлыг хангадаг ба коллагены түвшин буурч эхэлмэгц арьс аажмаар унжиж, булбарай байхаа больж эхэлдэг.

Коллагены дутагдал нь арьс хуурайших, гүн болон хялгасан үрчлээ үүсэх зэрэг байдлаар илрэхээс гадна шөрмөс, үе мөч, яс өвдөж эхэлдэг.

Коллаген уух нь ямар давуу талтай вэ?

Коллагены нэмэлт тэжээл нь олон төрөл байдаг ба хамгийн гол нь коллагены ашиг тусыг нэмэгдүүлдэг С витамин зэрэг нэмэлт витамин агуулсан гидролизжуулсан коллаген буюу коллаген пептид байвал илүү нөлөөтэй байдаг.

Коллаген яаж нөлөөлдөг вэ?

Glowshot коллаген тэжээл нь ямар ч эмчилгээнээс илүү цусны урсгалд орж хурдан цусанд шингэдэг. Коллаген пептидүүд таны биед шингэсний дараа таны арьсан дахь фибробластуудыг өдөөж хүний биеийн өөрийнх нь коллагеныг мөн идэвхжүүлдэг.

Гидролизжүүлсэн коллагены өндөр хувийг хэрэглэснээр коллаген пептидийн 90-95% нь таны биеийн зорилтот цэгүүдэд хүрэх боломжийг олгодог. Мөн хоолны дэглэмд бас сайнаар нөлөөлдөг. Гликины агууламж өндөр тул коллаген нь ходоодны хүчлийн ялгаралтыг идэвхжүүлж, хоол боловсруулалтыг сайжруулдаг.

Коллаген пептидийг биедээ хамгийн сайн шингээж авахын тулд 8-9н долоон хоног турш өдрийн аль ч цагт хоол идэхээс нэг цагийн өмнө эсвэл дараа коллагены нэмэлтийг уухыг зөвлөдөг. Үүний дараа шаардлагатай гэж үзсэн үедээ дахин хэрэглэж болно.

Ихэнхи коллагены нэмэлт уусны дараа тэр дороо өөрчлөлт өгөхгүй бөгөөд дор хаяж 30 хоног ууж байж нөлөөлдөг.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.