Холестерин зүрх судасны өвчлөл үүсгэх нь

Бие махбодид холестерин хэрэгтэй байдаг боловч цусан дахь ХОЛЕСТЕРИНы хэмжээ хэт ихсэх нь цусны урсгалд саад учруулж, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Зүрхний булчингийн агшиж, сулрах үйл ажиллагаанд биеийн бусад булчинтай яг адил хүчилтөрөгчийн хангамж маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Зүрхэнд тэжээл өгдөг судсыг (титэм судас) гэх бөгөөд гол судаснаас эх авдаг. Зүрхний булчинд энэ судсаар дамжин хүчилтөрөгч очдог.

Зүрхний булчингийн агшиж, сулрах үйл ажиллагаанд биеийн бусад булчинтай яг адил хүчилтөрөгчийн хангамж маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Зүрхэнд тэжээл өгдөг судсыг (титэм судас) гэх бөгөөд гол судаснаас эх авдаг. Зүрхний булчинд энэ судсаар дамжин хүчилтөрөгч очдог.

Амьтны гаралтай өөх тостой хоол идэх, хөдөлгөөний дутагдалд орох, тамхи татах, архи ууснаас аажимдаа титэм судсанд ХОЛЕСТЕРОЛ  цугларч, цусны судасны дотор хананд бөөгнөрөл үүсгэдэг. Энэ бөөгнөрөл нь цусны судсыг нарийсгаж, судсаар өнгөрөх цусны урсгалыг саатуулдаг.

 Судасны дотор хананд үүссэн ХОЛЕСТЕРИНы бөөгнөрөл хагарвал уг бөөгнөрөл дээр( цусны бүлэн) үүсдэг. Ингээд цусны судас бөглөрч, зүрхний булчингийн хэсэг газар цусгүйдэж, тэжээл дутагдсаны улмаас үхжил үүсэхийг бид зүрхний шигдээс буюу инфаркт, зүрх хаагдах гэж хэлдэг.

Зүрхний шигдээс ямар ч үед тохиолдож болно – ажилаа хийж байхад, тоглож байхад, амарч байхад, хөдөлж явж байхад гэх мэт

Зүрхний шигдээсийн үед шинж тэмдэг:

• Өвчүүний араар дарах, бачуурах эсвэл базах мэт өвдөлт хэдэн минутын турш илрэх

• Өвдөлт нь мөр, гар, нуруу эсвэл шүд эрүү рүү дамжих

• Өвдөлтийн хүч нэмэгдэх

• Хэвлийн дээд хэсгээр удаан үргэлжлэн өвдөх

• Амьсгал давчдах

• Хүйтэн хөлс гарах

• Үхлийн айдас төрөх

• Ухаан балартах

• Дотор муухайрах, бөөлжих (ходоодны хурц үрэвсэлтэй төстэй) зэрэг шинж тэмдэг илэрнэ.

1970-аад оны эхэн үед Даннийн эрдэмтэн Yorn Dyerberg Гринландын эскимосуудад зүрх судасны өвчин, чихрийн шижин ховор байдгийг анзаарчээ. Эскимосууд ихэвчлэн хойд мөсөн далай орчмын тарган өөх ихтэй загасаар хооллодог байв. Загасны тосонд ихээр агуулагдах Омега 3нь зүрх судас, чихрийн шижин өвчнөөс сэргийлдэг болохыг нь эрдэмтэд судалж тогтоожээ. Ингэж Омега -3 нь зүрх судасны эмчилгээнд нэвтэрсэн байна.

  Зүрх судасны эмгэгийн эмчилгээний өндөр үр дүнд хүрэхэд EРA нь 465 болон DНА-375мг-аас багагүй байхаар АНУ-ын Эм Хүнсний Зохицуулалтын Байгууллагаас зөвөлсөн байдаг.

#Newmacor бүтээгдэхүүний EPA 460мг, DHA 380мг байгаа нь бусад Омега3 бүтээгдэхүүнээс өндөр юм. Мөн загасны тосны агууламж бага учир биеийн жин нэмэгдүүлдэггүй давуу талтай.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.