Чанартай нойр авах 5 алхам

  • Бид бүгдийн мэдэж байгаачлан бие махбод ба оюун ухааныг эрүүл байлгах үндсэн нөхцөл бол унтаж амрах юм.
  • Заримдаа  олон цаг унтсан ч  7 амарсан мэт мэдрэмж авахгүй, улам нойр хүрэх тохиолдол олон байдаг.
  • Чанартай нойр гэдэг нь үд болтол унтахын нэр биш бөгөөд зохистой хугацаанд гүн нойрсож, биеэ амраахыг хэлнэ.
  1. Дасгал хөдөлгөөн хийх

“Дасгалыг унтахаас өмнө хамгийн багадаа 3 цагийн өмнө хийх хэрэгтэй эсвэл унтахаасаа өмнө йогa хийгээрэй. “

Өглөө эрт эсвэл үдээс хойш дасгал хөдөлгөөн хийх нь орондоо ороод хөрвөөхгүйгээр хурдан унтаж амрахад тустай болохыг баталжээ.

Кардио буюу зүрхний цохилтыг түргэсгэгч дасгал танд эрч хүчийг өгнө. Энэ төрлийн дасгалыг хийхэд биед эндорфин ба адреналин дааврууд ялгардаг. Өдрийн цагаар дасгал хийх биед махбодод зайлшгүй шаардлагатай байдаг бол шөнийн цагаар хийх нь маш буруу юм. 

2. Согтууруулах үйлчилгээтэй ундаа, кoфеин, тамхинаас татгалзаарай

Согтууруулах ундаа хэрэглэх нь нойрыг тань хурдан хүргэх авч, нойрны тань циклийг эвддэг.

Ганцхан аяга кофег шингээж гадагшлуулахын тулд биед дөрвөн цаг шаардагддаг. Тиймээс хэрвээ та өдрийн цагаар хэдэн аяга кофе уудаг бол, бие тань орой болсон ч кофеиныг гадагшлуулсаар байна гэсэн үг. Үдийн хоолны дараа ургамлын цай эсвэл кофеин агуулаагүй уух зүйлс ууж заншаарай.

3. Бат бөх унтахад магни чухал үүрэгтэй

” Магни дутагдвал нойргүйтэх шинж тэмдэг илэрнэ”

Бидний бат бөх унтахад магни чухал үүрэгтэй. Хэрвээ та олигтой унтаж, амарч чадахгүй стрессдэж байгаа бол, энэ нь магадгүй магнийн дутагдалд орсонтой холбоотой байж мэдэх юм. Стрессдэх үед ялгарах гормон нь цусны даралт болон зүрхний цохилтыг нэмэгдүүлэх нь бий. Хэрвээ хүний биед хангалттай магни байхгүй бол, нойргүйдэхэд хүргэдэг хэмээн үзжээ.

Найрлага: Нэг шахмал бүрт
Магнийн лактат………………………………….. 470 мг
(48 мг магни хэлбэрээр)
Пиридоксин гидрохлорид …………………………… 5 мг

Магни нь кальц ба Д витамин,  цусны саахар, гормоны балансыг зохицуулахад тусалдаг. Магни дутагдсанаар гүн ядаргаанд орох, ааш зан хувирах, нүд татах, нойргүйтэх, даралт ихсэх, шөрмөс татах (кальцын дутагдал бас нөлөөлнө) ба стрессдэх шинж тэмдэг илэрнэ.

Магни нь хүний биед энерги, эрч хүч өгдөг 300 гаруй төрлийн химийн элементүүдийн нийлүүлсэнтэй тэнцэхүйц нөлөөг үзүүлдэг.

Эрэгтэй хүнд дунджаар өдөрт 400мг, эмэгтэй хүнд 300мг ойролцоогоор шаардлагатай.

4. Зуршил бие болгох

  • Та   зөвхөн өглөө сэрэх  цагтаа л сэрүүлэг тавьдаг уу? Тэгвэл чанартай унтаж амарч сурахын тулд орой мөн сэрүүлэг тавьж дадаарай. Энэ сэрүүлгийн гол үүрэг нь тогтсон цагт унтах дадлыг бий болгох юм.
  • Орой 21:00-22:00 цагийн хооронд та унтахдаа бэлдэж , 22:00 -23:00цагийн хооронд орондоо орсон байх нь маш чухал.Учир орой 22 цагаас шөнийн 02 цагийн хооронд мелатонин хамгийн ихээр ялгардаг учир , энэ цагийн хооронд та аль хэдийн бөх нойрондоо орсон байх хэрэгтэй .
  • Өглөө их унтах эсвэл шөнө оройтож унтах нь бие махбодын 24 цагийн мөчлөгийг алдагдуулдаг, тиймээс амралтын өдрүүдэд хүртэл тогтсон цагтаа унтаж, сэрэх хэрэгтэй.
  • Та тогтмол цагт унтдаг болсон юм чинь, нэмээд тогтмол хийдэг зуршилтай байвал бүүр сайн. Жишээлбэл ном унших, бясалгал хийх, тэмдэглэл хөтлөх, маргаашийнхаа төлөвлөгөөг гаргах эсвэл гадаа 5 минут салхилах зэрэг зүйлсийг хийхэд болох юм. Эдгээрийн нэгийг та сонгон хийснээр уг үйлдлийг хийх үед таны бие өөрөө унтахад бэлдэж эхлэх юм.

5. Унтах бэлтгэл хангах

Унтах таатай орчин бүрдүүлэх

  • Матрас, дэр, орны цагаан хэрэгсэл, орны байршил зэрэг нь танд тав тух мэдрүүлж байх ёстой.
  • Өрөөний хамгийн тохиромжтой температур нь 16-20 цельсийн хэм юм. Хэт халуун эсвэл хүйтэн байх нь нойр хулжаах эс бөгөөс нозооруулдаг байна. Мөн унтах өрөөндөө агаар салхи  оруулж, агаараа чийгшүүлэхээ бүү мартаарай. 

Унтахаас өмнө усанд орох

  • Халуун усанд ороход биеийн хэм нэмэгдэж уснаас гарахад эрчимтэйгээр буурдаг. Биеийн хэм огцом буурахад бие алжаасан мэт мэдрэмж төрж улмаар тархинд амрах цаг болсон дохио очдог. Унтахаасаа өмнө усанд орсноор та шөнийн турш гүнж мэт нойрсох болно.

Ухаалаг төхөөрөмж ашиглахгүй байх

  • Унтлагын өрөө сэрүүн, чимээгүй, бүрэнхий ба хамгийн гол нь техник хэрэгсэлгүй байх ёстой. Ухаалаг утас, зөөврийн компьютер ба зурагт унтах зуршлыг алдагдуулдаг тул тэднийг унтлагын өрөөндөө байлгах хэрэггүй.
  • Унтахаас 1-2 цагийн өмнө бүх ухаалаг төхөөрөмжөө унтрааж байх нь тархийг бүрэн амраахад тустай.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.