БАТГА гарах нь өтгөн хаталттай холбоотой

ТА БААВГАЙГ АГНАДАГ УУ, АГНАГДДАГ УУ?

Өтгөн хаталт гэдэг байнга 3 болон түүнээс дээш хоногоор баавгай агнахгүй байхыг хэлдэг. Өндөр хөгжилтэй орнуудын хүн амын хувьд хөдөлмөр эрхлэх чадвартай насанд хүрэгчдийн 30-50% , хүүхдүүдийн 5-20% нь энэхүү эмгэгээр шаналдаг байна. Хүн бүр хоол идсэнийхээ тоогоор буюу өдөрт хамгийн багадаа 1-3 удаа баавгай агнах ёстой ба эс бөгөөс бүдүүн гэдэс маань бослого зарласнаар бид өөрсдөө баавгайдаа агнагдаж эхэлдэг байна.

Өтгөн хаталтанд нөлөөлдөг шалтгаан, хүчин зүйлсүүд нь :

  • Буруу хооллолт
  • Хөдөлгөөний дутагдал
  • Жирэмслэлт
  • Шамбарам буюу цагаан мах эргэх, шархлах
  • Стресс, ядаргаа
  • Гормоны өөрчлөлт ( чихрийн шижин, бамбайн эмгэг, цэвэршилт гэх мэт)
  • Ашигтай бактерийн хомсдол ( антибиотик эмчилгээний дараа ашигтай бактерийн тоо толгой цөөрөх, ямарваа нэгэн архаг суурь өвчтэй байх гэх мэт зүйлсээс үүсэх )

“Бидний биеийн нийт жингийн 2кг нь бактери байдаг ба нэг эсэд 10 бактери оногддог гэсэн сонирхолтой тоо баримтийг эрдэмтэд илрүүлжээ. Нийт бактерийн цөөн хэсэг нь бидний амны хөндий болон эмэгтэйчүүдийн үтрээнд байдаг бөгөөд ихэнх хэсэг нь бүдүүн, нарийн гэдэсны хананд байрладаг учраас гэдэсийг бидний 2 дахь тархи хэмээн ч нэрлэдэг байна.”

Бид хүнс тэжээлээс хэрэгтэйг нь аваад үлдэгдэл хог хаягдлаа гадагшлуулан дараа дараагийнхаа хоол хүнсэнд зай гаргаж бэлдэх шаардлагатай боловч дээрхи процесс алдагдсанаар гэдэс өөрөө тэрхүү хог хаягдлыг эцэст нь өөрийнхөө ханаар дамжуулан гаргаж эхэлдэг байна.

Арьс бол таны гэдэсний толь

Гэдэс ийнхүү бослого гаргахад хамгийн түрүүнд нэрвэгддэг эрхтэн бол арьс бөгөөд арьс хуурайшиж, загатнаж, арьсан дээгүүр батга болон идээт үрэвслүүд гарч эхэлдэг.

Түүнчлэн цатгалдах, хоолны дуршил муудах, гэдэс хатуурч хий дүүрэх, муудсан өндөг шиг үнэртэй унгуулах, уур уцаартай болох гэх мэт таагүй мэдрэмжүүд ч мөн үүсч эхэлдэг байна. Иймээс энэ бүх таагүй зүйлстэй нүүр тулж, сэтгэл санаа бие махбодиоо хохироож, гоо сайхныг гундайлгахгүйн тулд өдөр бүр баавгай агнахыг өөрсдөдөө хэвшил болгоцгооё.

Ингэхийн тулд зөв хооллолт, хангалттай хэмжээний шингэн уух, хөдөлгөөний идэвхтэй хэв маягаас гадна бидэнд хамгийн том тус хүргэх хамтрагч бол гэдэсний эзэн АШИГТАЙ БАКТЕРИ юм. Ашигтай бактерийн тоо толгойг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь сайжруулж нэмэлтээр уух ашигтай бактер бол #GutPro.

Яагаад гэж үү?

  1. Том хүн болон хүүхдэд зориулсан хоёр төрлийн савлагаанаас гадна цайр, селен, витамин В комплекстой
  2. Сахар агуулаагүй учир чихрийн харшилтай хүүхэд бүр, хүн бүр хэрэглэж болно.
  3. Ашигтай бактерийн хоол болох пребиотик нь хамтдаа агуулагддаг
  4. Дэвшилтэт технологи бүхий дөрвөн давхар бүрхүүлтэй учраас зөв, байх ёстой газраа л шимэгддэг
  5. Хүнс ногооноос гаргаж авсан буюу органик
  6. Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй хамгийн өндөр тунтай ( том хүнийх 10тэрбум, хүүхдийнх 5тэрбум ашигтай бактери агуулсан )
  7. Өдөрт нэг л удаа уухад хангалттай
  8. Солонгос улсад үйлдвэрлэгдсэн…

Гаднаа ч гяланцаг , дотроо ч гяланцаг байя гэвэл #GutPro-г сонгож өөрийгөө хайрлаарай.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.