Ашигтай бактери уух хэрэгтэй шалтгаанууд

“Хамгийн түрүүнд, хоол боловсруулах замд, хоол тэжээлийн ялзрал задралыг явуулах, түүний явцад үүссэн хорт нэгдлийг хоргүйжүүлдэг. Мөн, бодисын солилцоонд оролцон бие махбодид ашигтай зарим витамин ч хэвийн бичил биетний тусламжтай нийлэгждэг. Түүнээс гадна, хүний дархлааны эсүүдтэй харилцан үйлчилж, тэднийг чадваржуулан, дархлаа тогтолцоог дэмждэг.”

Хүний биед 400 гаруй их наяд хэвийн бичил биетэн бидний арьс, амны хөндий, амьсгалын зам, гэдэс зэрэг хэсгүүдэд байрлан оршин суудгийг та мэдэх үү? Эдгээрийн 1/4 нь дангаар бидний гэдсэнд оршин эрүүл мэндэд олон төрлийн чухал үйлдэл үзүүлдэг байна.

Хамгийн түрүүнд, хоол боловсруулах замд, хоол тэжээлийн ялзрал задралыг явуулах, түүний явцад үүссэн хорт нэгдлийг хоргүйжүүлдэг. Мөн, бодисын солилцоонд оролцон бие махбодид ашигтай зарим витамин ч хэвийн бичил биетний тусламжтай нийлэгждэг. Түүнээс гадна, хүний дархлааны эсүүдтэй харилцан үйлчилж, тэндийг чадваржуулан, дархлаа тогтолцоог дэмждэг. Гэдэсний хэвийн бичил биетний эдгээр үүрэг нь, хүний биемахбодийг гадаад эмгэгтөрүүлэгчээс хамгаалах, бодисын солилцооны үйл ажиллагаанд оролцон таргалт, зүрх судасны өвчнөөс ч сэргийлдэг байна.

Эдгээр хэвийн бичил биетэн зохистой тоонд тэнцвэртэй байснаар хүний эрүүл мэндэд ашиг тустай үйлдлээ гүйцэлдүүлэх чадвартай байдаг. Үүний тулд бидэнд хүнсний нэмэлт байдлаар ашигтай хэвийн бичил биетэн авах зайлшгүй шаардлага урган гарч байна.

Пробиотик найрлага бүхий бүтээгдэхүүнийг хэрэглэхээр сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай.

  1. Бүтээгдэхүүнд агуулагдаж буй ашигтай бактерийн төрөл омог

Олон омгийн бактери агуулагдах тусам таны гэдэсний хэвийн бичил биетэн тэнцэвэртэй байдалд оршдог.

Том хүнд зориулагдсан GutPro нь өндөр чанарын 10 төрлийн омгийн 10 тэрбум ашигтай бактери агуулсан бол хүүхдийн GutPro нь 7 омгийн 5 тэрбум ашигтай бактери агуулсан.

2. Бүтээгдэхүүний хэлбэр

Хүнсний нэмэлт, эсвэл эм байдлаар бэлтгэсэн ашигтай бактерууд амны хөндийн шүлтлэг, ходоодны хүчиллэг, цөсний хүчиллэг орчинг дамжин өнгөрч өөрийн байх зохистой гэдсэнд хүрдэг тул, ашигтай бактерийн тоо, түүнийг эдгээр орчноос хамгаалах технологи өндөр байх тусам сайн буюу та зохистой тоонд хүртэл ашигтай бактериа гаднаас авч чадна.

4 давхар бүрхүүийн Патенттай GutPro ашигтай бактери

3. Бүтээгдэхүүнд агуулагдаж буй нэмэлт жижиг эрдсүүд, цайр мөн витамин, пребиотик  зэрэг багтсан бол илүү үр ашигтайг анхаараарай.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.