Арбидол эмийг хэрэглэж буй нөхцөлд анхаарах зүйл

Монгол улс Ковид-19 халдварын үед Умифеновир буюу Арбидол хэмээх худалдааны нэршил бүхий бэлдмэлийг өргөн хэрэглэж байна. Эмийн хайрцаг доторхи зааварт гаж нөлөөний талаар:

-“Ховор тохиолдолд найрлага дахь бодисоос харшлах тохиолдол илэрч болно. Хэрэв тйим бол мэргэжлийн эмчид хандана уу” гэж бичжээ. Гэвч энэ эмээс харшлаагүй учраас санаа зовох асуудал дууслаа гэсэн үг биш аж. Учир нь аливаа эмэнд илэрч болох гаж нөлөө үргэлж байдгийг эм хэрэглэх үедээ байнга санах хэрэгтэй.

Тэгвэл арбидол ямар гаж нөлөө үзүүлж болох вэ?

Elsevier эрүүл мэндийн сэтгүүлд 2020 оны 4-р сард хэвлэгдсэн судалгаанд дараах үр дүн ажиглагджээ.

-Эмчилгээний явцад нийт өвчтөнүүдийн 11%-д хоол боловсруулах замтай холбоотой суулгалт, дотор муухайрах зэрэг гаж нөлөө хүндрэл илэрч байжээ. Харин элэг болон бөөрөнд ямар нэгэн ноцтой өөрчлөлт илрээгүй байна

.

Дээрхи үр дүнгээс харахад арбидол эм нь элэг бөөрөнд бага ачаалал өгдөг, харин хоол боловсруулах замд гаж нөлөө үзүүлэх магадлал илүүтэй байдаг байна.

Эм хэдий эмчлэх боловч өндөр тунтай хүчтэй эмийг олон хоногоор үргэлжлүүлэн уух нь ходоодны ачааллыг нэмэгдүүлж зовиур үүсгэх тохиолдол харьцангуй их байдаг. Ялангуяа, Ковидын үед эмчилгээг цогц хийх үүднээс вирусын эсрэг эм, дархлаа дэмжих бүтээгдэхүн, төрөл бүрийн амин дэм, уламжлалт эмчилгээний тан зэрэг олон төрлийн эм бэлдмэлүүдийг  хавсран хэрэглэж байгаа билээ. Тиймээс:

  • хэрэв таны ходоод аливаа эм бэлдмэлд цочромтгой
  • тогтмол ууж хэрэглэдэг эм байдаг бол
  • улаан хоолой, ходоод, 12 нугалаа гэдэсний шархлаа зэрэг оноштой бол ходоодонд очих эмний ачааллыг бууруулах зорилгоор ходоод хамгаалах үйлдэлтэй эм хэрэглэж занших нь зүйтэй юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.