Салонууд нээх нь: Хөл хорионд орсон үсийг яах вэ?

Танай салон хөл хорионы дараах ажлын хэв маягт бэлдэж байна уу? Салоны бизнест 2 сарын дараа эргэж ороход та бүхэн зарим зүйлсийг анхаарч үзэх хэрэгтэй шүү.

Хөл хорионы дараа салон нь өдөр тутмын үйл ажиллагаандаа зарим өөрчлөлтүүдийг хийгээд зогсохгүй, үсчин таны үйлчлүүлэгчдийн үсэнд хандах хандлага бас өөр байх болно.

Сайн мэдээ бол – та бүх зүйлсийг хийх чадвартай үсчин!

Та бүхэндээ доорхи зөвлөмжүүдийг хүргэж байна:

1. Үйлчлүүлэгчидтэйгээ Online-р эхлээд ярих

Цаг товлож үйлчилгээ үзүүлэхээс өмнө та үсний онлайн зөвлөгөөг өгч үзээрэй. Ганцаарчилсан видео дуудлага хийх нь үйлчлүүлэгчийнхээ үсний байдлыг харах боломжийг танд олгоно, тиймээс тэд яг ямар эмчилгээ хийлгэх шаардлагатайг, ямар бүтээгдэхүүнийг нөөцөлж авах, мөн хэдэн цагийн үйлчилгээ авахаар байгааг тодорхойлох боломжтой. Энэ нь танай салон нээгдэхэд ашиггүй цаг гарахгүйгээр бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж энэхүү хүнд нөхцөл байдалд хамгийн тохиромжтой үйл явц билээ.

2. “Үсний уг будах үйлчилгээ”

Хөл хорионы дараах ихэнх үйлчлүүлэгчдийн үсэнд зайлшгүй шаардлагатай байгаа үйлчилгээ бол “уг будах”. Энэ үйлчилгээгээ та идэвхижүүлээд хэрэглэгчдэд зориулсан тодорхой урамшуулал гаргавал таны салонд сул цаг гарахгүй байх шүү

3. Glossing буюу “Өнгө Сэргээх үйлчилгээ”

Хөл хорионы дараах үсний өнгө сэргээж засах нь хамгийн түгээмэл үйлчилгээнүүдийн нэг болох нь гарцаагүй. Ингэснээр та үйлчлүүлэгчдийн үсний BEFORE&AFTER зураг авч салоныхаа Instagram хаягыг хөгжүүлж илүү сурталчилж, хэрэглэгчдийг  татах томоохон боломж болж байгаа юм.

Үйлчлүүлэгчдийнхээ үсийг засах өөр арга хайж байна уу? @Wella_mongolia,@WellaHair, @WellaEducation Instagram хаягыг дагаарай, энд бид хязгааргүй урам зориг өгөх гоё зурагнууд оруулах болно. #ButFirstHair, #ReopenwithWella гэсэн hashtags ашиглан хөл хорионы дараах бүтээлүүдээ хуваалцахаа мартуузай.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.